Монгол туургатнаас төрсөн агуу дуучдын нэг Лхасаран Линховоины нэрэмжит Гоцлол дуучдын олон улсын X уралдаан ирэх Ням гарагт Оросын Буриадын Забайкальскийн хязгаарын Агинское тосгонд эхлэх гэж байна. Анх 1988 онд буриад ардын дуу дуулаачдын урлагийн үзлэг маягаар эхэлж байсан энэ уралдаан одоо олон улсын хэмжээний томоохон тэмцээн болсон бөгөөд энэ удаагийнхад Забайкальскийн хязгаар, Эрхүү, Улаан-Үд, Новосибриск болон Монголоос нийтдээ 70 гаруй дуучин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Уралдааныг уламжлал ёсоор ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт дуучин Ким Базарсадаев, Вячеслав Бальжинимаев, Галина Шойдагбаева, хөгжмийн зохиолч Базыр Цырендашиев болон манай нэртэй дуучид шүүн явуулах юм.

1924 онд Забайкальскийн хязгаарын Могойтын районы Ага Хангил тосгонд төрсөн Лхасаран Линховоин (Лодойн Лхасран) нь 1958 онд Москвагийн Большой театрт А.Даргомыжскийн “Лусын охин” дуурийн Мельникийн арийг дуулж дэлхийн их театрын тайзнаа монгол үндэстний нэрийг цуурайтуулсан алдарт дуучин бөгөөд Буриадын дуурь бүжгийн театрт 30 гаруй дуурьт дуулж, дэлхийн 38 оронд аялан тоглосон хүн юм. Тэрбээр 1959 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол, 1979 онд Төрийн шагнал хүртжээ.