Буриадын Иволгын дацан буюу Хамбын хүрээний дэргэд үндэсний бөхийн өргөө өнөөдөр нээгдэж байна. Улаанбаатарынхтай адил гэр хэлбэртэй “Бухын Ургоо” хэмээх энэ өргөөнд буриад үндэсний бөхийн тэмцээн, дамжаа явагдах ажээ.
Буриадын Иволгын дацан буюу Хамбын хүрээний дэргэд үндэсний бөхийн өргөө өнөөдөр нээгдэж байна. Улаанбаатарынхтай адил гэр хэлбэртэй “Бухын Ургоо” хэмээх энэ өргөөнд буриад үндэсний бөхийн тэмцээн, дамжаа явагдах ажээ. Хамбын хүрээний бөхийн өргөө Буриадын анхны ийм байгууламж бөгөөд хааш хаашаа 15 метр хэмжээтэй гэр хэлбэртэй, дотроо том хэмжээний дэвжээтэй юм. “Монголд бол бөхийн ийм маягийн дэвжээ түгээмэл, харин Буриадад анхных юм” гэж Хамбын хүрээний цорж лам Баяр Цыбиков хэвлэлийнхэнд хэлжээ. Өргөөний нээлтэд зориулан үндэсний бөхийн барилдаан болох бөгөөд 1990 оноос хойш төрсөн залуучууд 63, 75, +75 кг-ийн жинд хүч үзэх ажээ.