Тувагаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголд ирсэн хүмүүсийн тоо 35 дахин нэмэгджээ. Тувагийн нийслэл Кызылд Монгол улсын консулын газар анх нээгдсэн 2001 онд 200 хүн виз мэдүүлж байсан бол өнөө жил энэ тоо 7000 болж өссөн байна. Консулын газар нээгдсэний 10 жилийн ойг тохиолдуулан Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-Оолын зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалт дээр Монголын консул Д.Базарсад энэ талаар мэдээлжээ. Кызыл дахь Монголын консулын газар Тувагаас гадна Алтайн БХУ, Алтайн хязгаар, Хакасийг хамаардаг байна.