Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Пентатоника 2012” наадам өнгөрсөн
сарын 23-25-нд Халимагийн Элстэй хотод болж, Монгол Улсаа төлөөлөн
хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Төвшинтөр нар оролцоод
иржээ.
Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Пентатоника 2012” наадам өнгөрсөн сарын 23-25-нд Халимагийн Элстэй хотод болж, Монгол Улсаа төлөөлөн хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Төвшинтөр нар оролцоод иржээ.Дөрөв дэх жилдээ болсон эл наадамд Буриад, Тува, Халимаг, Монголын хөгжмийн зохиолчид оролцсон аж. Ц.Эрдэнэбат “Хадны сүг зураг” симфони зураглал, Ш.Өлзийбаяр чавхдаст хөгжмийн дөрвөл, Г.Төвшинтөр “Жангар” симфони найраглалаар оролцож, бүтээлийг нь Волгаград хотын симфони найрал хөгжимчид тогложээ. Түүнчлэн ирэх жил Москвад болох “Пентатоника” наадмын үеэр Монголын хөгжмийн зохиолчдын өдрийг зохион байгуулж, тэдний бүтээлүүдийг Москва хотын симфони найрал хөгжимчдөөр тоглуулахаас гадна, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарыг урилгаар оролцуулахаар болсон аж.
Д.Ундрах 24tsag.mn





















































