
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг Бээжингийн олимпоос
монголчуудын 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчрахад
Булганчууд бэсрэг наадам хийж байсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг Бээжингийн олимпоос монголчуудын 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчрахад Булганчууд бэсрэг наадам хийж байсан. Тэгвэл дахин Лондонгийн олимпоос хос медалийг авчирсан аваргынхаа баярыг тус аймгийнхан тэмдэглэхээр зэхэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингээд хэзээ тэмдэглэх нь тодорхойгүй байсан эл наадмын өдөр нь тодорхой болсон байна. Тун удахгүй энэ сарын 14-нд аваргын медалийг угаах наадмыг Булган аймгийнхан сүр дуулиантайгаар эхлүүлэх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn