

Уг жүжгийн зохиолыг Төрийн шагналт зохиолч Д.Гармаа бичсэн бөгөөд хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо, уран сайхны удирдагчаар гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү, сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр соёлын тэргүүний ажилтан А.Норовдорж нар ажиллаж, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тогложээ. Байгаль эх, ан амьтныг хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ хүүхдүүдэд баяр баясал, инээд хөөр бэлэглэх “Янзаган хүрээ” жүжиг ирэх сарын 15-нд “Улаанбаатар” чуулгын байранд болно.
Ц.Болор