
Өнөөдөр "Ногоон бүс" киноны гол дүрээр олны танил болсон Оскарын шагналт жүжигчин Майкл Кларк Дункан таалал төгсчээ. Тэрбээр хоёр сар зүрхний шигдээсээр өвдөж байгаад өнөөдөр 54 насандаа харамсалтайгаар нас барсан байна. Энэ явдалд Холливуудын одод болон түүнийг хүндэлдэг үзэгчид ихэд гашуудаж байна. Майкл Кларк Дункан 196 см өндөр, 136 км жинтэй гэдгээрээ онцгойрдог байсан ч түүнийг сайхан сэтгэлтэй, сайн хүн гэж үнэлдэг байсан юм.
Тэрбээр 1999 онд "Ногоон бүс" киноны дүрээр Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал авч байжээ.
Б.Баяр