
Халуун усны хязгаарлалт хоёр хоногийн дараа дуусах юм байна. Одоогоор
Нисэх, Толгойт очимд халуун усны хязгаарлалт үргэлжилж байгаа аж.

Халуун усны хязгаарлалт хоёр хоногийн дараа дуусах юм байна. Одоогоор Нисэх, Толгойт очимд халуун усны хязгаарлалт үргэлжилж байгаа аж. Энэ ажил энэ сарын 6-нд дуусч халуун усаа өгч эхлэх гэнэ. Ер нь "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-ий төлөвлөгөө ёсоор энэ сарын 6 гэхэд бүх магистралын засварын ажил дуусч, нийслэл халуун усаар хангагдах гэнэ. Харин дөрөвдүгээр магистралын шугамд өнгөрсөн сарын сүүлээр гэмтэл гарсан байна. Даралт өндөртэй шугам учраас яаралтай засвар хийхгүй бол өвөл ачааллын үед аваарын байдал үүсч бусад олон сүлжээнд гэмтэл гарах магадлалтай байгаа тул засварын ажлыг хийж байгаа гэнэ. Энэхүү ажил энэ сарын 10-нд дуусах аж. Тиймээс Хүнсний нэгийн хойд тал, Зоос гоёл, СУИС. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг орчмын газрууд энэ сарын 10-наас халуун устай болох юм байна. Харин халаалтын хувьд энэ сарын 15-наас зарим орон сууц, цэцэрлэг, сургууль төвийн халаалттай болох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn