зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хяналтын ерөнхий хорооны үүрэг нь "гал унтаарах"-ын нэр биш, Д.Батбаатар дарга аа!

2020-1-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцов. Үндэслэл нь ёс зүйгүй үйлдэл гаргасан, намын нэр хүндийг унагаасан гэж үзжээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналаа парламентад хүргүүлсэн нь өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байв. Халдашгүй байдлын дэд хорооноос прокурорын саналыг хүлээж авах шийдвэрийг гаргасан ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи түдгэлзүүлж шалгах шаардлагагүй гэж үзсэн нь Н.Номтойбаярыг тойрсон маргааны галд тос нэмэх шалтаан болоод байв.

Гагцхүү “Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно” хэмээх ерөнхий прокурорын тайлбар хуучраагүй байхад төрөлх намынх нь Хяналтын ерөнхий хорооноос хөөх шийдвэр гаргасан нь олон хүний гайхширлыг төрүүлж байна. Угтаа бол Н.Номтойбаяр гишүүний гэм буруутай эсэхийг Хяналтын ерөнхий хорооны 14 хүн биш шүүхээс эцэслэн тогтооно. Буруутай гэж үзвэл холбогдох шийтгэл, хариуцлагыг нь ногдуулна. Үгүй бол гэм буруугүй талаарх шийдвэр бүхий дүгнэлт гаргаж  алх цохих нь шүүгч.

Гэтэл яаран хуралдаж нэр бүхий гишүүнээ намаасаа гарсан тооцох болсон шалтгааны ард эрх ашгийг томоохон зөрчил явж байна гэж явахаас өөр аргагүй юм.

Тэгээд ч Н.Номтойбаяр хэмээх хувь улстөрч намынхаа нэр хүндийг унагаасан нь үнэн л юм бол мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс гурван хувийн зээл авч, иргэдийн боломжийг тэрбум, тэрбумаар нь хулгайлсан гишүүдийн асуудлыг ч сөхөх хэрэгтэй болж таарах нь. Концесс хэмээх өмнөх Засгийн газрын үеийн сайд нарын холбогдсон асуудал ч байна.

Өнөөдөр МАН-ын нэр хүндийг дан ганц Н.Номтойбаяр гишүүн унагаад байгаа юм биш. Эсрэгээрээ ЖДҮ-ээс зээл авсан нь ил болсон, нэр бүхий УИХ-ын гишүүд ч хамаатай.

Улсын ерөнхий прокурор Б.Энх-Амгалангийн үед яг энэ асуудлаар Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг ЖДҮ-ээс хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн асуудлаар шалгах үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа хүргүүлж байсан удаатай. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээс тэд бүрэн эрхтэйгээ үлдсэн.

Араас нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий Капитал банк дампуурлаа зарлаж,тэнд байршуулж байсан 340 тэрбум төгрөгийг асуудал өнөөдрийг хүртэл маргаантай яваа. Ингэж бичсэнээрээ Н.Номтойбаяр гишүүнийг зөвтгөж, МАН-ын шийдвэрийг буруутгах гэсэнгүй.

Харин намын нэр хүндийг унагаасан гэж үзэж байгаа нь үнэн л юм бол ЖДҮ-ээс зээл авч бусдын боломжийг хулгайлсан, Капитал банкны дампууралд нэр холбогдсон бусад гишүүддээ адилхан хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Олон нийт ч алга ташин хүлээж авна. МАН-ын нэр хүнд, рейтингийг өнөөдөр юу унагааж байна. Иргэдийн эгдүүцлийг юу хамгийн ихээр хүргэж байна. Дийлэнх хувьд нь ЖДҮ, Капитал банк тойрсон шүүмжлэл, хардлага жин дарна. Юу үнэн энэ л үнэн.

Гэтэл нийгмийн анхаарлын төвд орсон шүүмжлэл бүрийн араас МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаж хэн нэгнийг намаасаа гарсанд тооцсон шийдвэр гаргах замаар "гал сөнөөгч"-ийн ажил хийх болсныг юу гэж ойлгох вэ?. Хяналтын ерөнхий хороо гэдэг "гал унтаарах"-ын нэр биш, Д.Батбаатар дарга аа!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Сүх (202.179.26.170)
    ЖДҮ, Хүчин, концессийн хэрэгт холбогдсон гишүүд чинь намын нэр хүндийг нь шороотой хутгасан юм биш үү?? Намын даргын даалгаврыг биелүүлж байгаа хэрэг үү? Ядарсан намын дарга болдоо хөөрхий!!!!
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • ббатарбат (202.9.46.149)
    батббатар гэж өөрөө хэн билээ дээ. МХГ-ын дарга байж байгаад ажлаа муу хийгээд огцроо биз дээ.
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.31.26)
    HUUK ene ajliig zohion bguulj bhgui yu. Ard tumen nam dagaj 30 jil ungurluu AN MAN olon harlaa odoo tsus selbeh tsag ni bolson doo ovgochuudee tetgevert ni gargval taarna
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    ALI HEZEENII L HUUH HEREGTEI BAISAN YUM IIMERHUU LUIVARCHIN HULGAICHUUDAAS BOLJ L NAMIIN MAAN NER HUND HOG DEER GARCHAAD BAINA
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.68.62)
    Батбаатар юугаа мэдэх вэ дээ! Күүк л мэднэ шдээ! Күүк юу гэнэ, тийм л шийдвэр гарна!
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Намын нэр хүнд унагасан гэж хөөж байгаа бол ЖДҮ чидээ бас хамт хөөгөөд (203.91.115.44)
    Мөнхболд
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Хөөж бгаа бол их хуралд бгаа 64 өө эхлээд хөөчих... энэ мафижсан нам цэвэршинэ гэж юу бхав. 50.тай авгай ч цэвэршиж бхад...
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (185.220.101.0)
    МАНгарууд ЖДҮ чдээ зайлуул, тэгээд дараа нь итгий
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (185.220.101.0)
    yostoi nuguu AH Erdeniin kheldeg shig TA NAR BUGDEEREE GULUG boliishd, ter tsagt yugaa yarij khuikhaa maajnaa
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (202.126.88.37)
    Undarmaagaas ulsiin mungiig salgaj avaachee.
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.238)
    Батбаатар яахав дээ, эзний хэлснийг л гүйцэтгэнэ. Өөрийн мэдэл ч, бодол ч байхгүй дохиур. Номтыг яаран намаас хөөж буй нь асуудал жигдэрсэнийх биз. Энэ шийдвэр нэг их шударга харагдахгүй байна. Номттойгоо цуг Там- Очир, Ундармаа гээд ёс зүйгүй цайчихсан хүмүүсээ намаасаа хөөвөл харин шударгадуу харагдах байлаа.
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    УИХ -ын гишүүн бааранд балмад авир гаргаж байгааг бид харлаа энэ ёс зүйтэй байна гэж үзэх үү. Зөв шийдвэр гаргасан байна. Номтойбаяраас мөн ч их юм гарна даа
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (178.171.127.250)
    Mongolchuud mini deee yaana daa yaana
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Монгол (59.153.113.75)
    Хяналтын хороо сайн ажиллаж байнаа зөв шийдвэр гаргаж харин одоо Ундармаа д арга хэмжээ авах хэрэгтэй
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    12 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    12 цаг 46 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    13 цаг 31 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    13 цаг 55 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    14 цаг 23 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    14 цаг 24 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    14 цаг 35 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    14 цаг 44 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    15 цаг 17 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    15 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 16 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    16 цаг 28 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    16 цаг 57 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    17 цаг 36 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    17 цаг 59 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    19 цаг 7 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    19 цаг 7 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    19 цаг 14 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    19 цаг 16 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    20 цаг 12 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК