Зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант, Орхон гол Орхон болон Орхонтуул сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см нэмэгдсэн бөгөөд маргааш буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Орхон гол Сүхбаатар сум орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс