Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд БНСУ-ын КОЙКА ОУ-ын байгууллагатай хамтран ХУД-ийн 12-р хороо буюу Био комбинатад 13 сая ам.долларын хүлэмжийн төслийг хэрэгжүүлж хүнсний нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл, хадгалалтын зоорь байгуулах юм.
Энэхүү төслийн хэлэлцээр өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд НЗД-ын орлогчийн ажилд томилогдох үед эхэлсэн бөгөөд анх 4 сая долларын санхүүжилтээр хэрэгжих төсөл байснаас олон улсын байгууллагуудтай хамтарсан уулзалт, судалгаа, төлөвлөлтүүдийн үр дүнд ийнхүү 13 сая долларын өртөг бүхий өргөн хүрээний цогц төсөл болон хэрэгжихээр боллоо.
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 89 аж ахуй нэгж, 445 иргэн нийт 50,1 га буюу өвлийн хүлэмж 23,5га, зуны хүлэмж 26,6 га талбайд тариалалт хийсэн. Энэ нь улсын хэмжээний нийт өвлийн хүлэмжийн 60 хувь, зуны хүлэмж 23 хувийг эзэлж, жилдээ 2500-3400тн ургац хураан авдаг. Үүнээс Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт талбайн 32 хувийг эзэлж байна. Нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээ 60 мянган тонн шаардлагатай байдаг. Хэрэгцээгээ 100 хувь хангахын тулд 20 га өвлийн ухаалаг хүлэмж хэрэгцээтэй байна.
Дотоодын хэрэглээгээ хангахын тулд 50 га өвлийн хүлэмж нэмж байгуулснаар жилдээ 16,5 мянган тн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах боломж бүрдэнэ.