"МИАТ" ТӨХК-иас Итали руу дамжин нислэг үнэгүй урамшуулал зарлажээ. Тодруулбал, урамшуулал ирэх сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.
Ингэхдээ зорчигч, үйлчлүүлэгч Улаанбаатараас Франкфурт чиглэлд зорчих нислэгийн тийзийн үнээр Итали улсын Венеци, Милан, Ром зэрэг хотууд руу зорчих боломжтой аж.
Энэхүү урамшуулал нь нэг талын болон хоёр талын нислэгийн тийзийг 2025.08.05-ны өдрөөс хойш худалдаж авсан бүх зорчигчдод үйлчлэх бөгөөд зөвхөн Lufthansa авиа компанийн дамжин нислэгт хүчинтэй юм байна.