Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчих шахсан тахлууд

2020-4-06
0
ЖИРГЭХ

Тахал, халдварт өвчин  нь хүн төрөлхтний соёл иргэншлийн байнгын дагуул байсаар иржээ. Өмнө нь дэгдэж байсан тахал өвчнүүд  халдварын эх үүсвэр, голомт, тархах хурд, орчин, үхэлд хүргэх эрчмээрээ өөр өөр байсан, хойшид ч зайлшгүй ийм  л байна.

Аймшигт өвчин тахал нөмрөн ирэхэд хүмүүс дараахь үйлдлийг хийдэг аж.  Юуны өмнө өвчний голомтноос дүрвэн зугтаадаг болохыг дундад зууны үед амьдарч байсан Италийн хүмүүнлигийн үйлстэн  Марсилио Фичино гэгч “cito, longe, tarde” гэж томъёолсон байдаг. Энэ нь “мөд эргэж ирэхгүйгээр шалав зугтах” гэсэн үг юм. Өвчин голомтлон тархаж буй улс орнуудаас монголчууд эх орондоо ирье, ав гэцгээгээд байгаа нь хатуухан хэлэхэд тэд эх орондоо гэнэт хайртай болсондоо биш Монголд өвчнийг хянаж байгаа учир голомтоос зугтах “cito, longe, tarde” хууль үйлчилж байгаа юм. Өвчнийг хяналтаас алдсан тохиолдолд үймсэн олон буруутныг хайж, хатуу ширүүн шийтгэж, зэрлэг догшин аашилдаг. Европд гараад буй хятад үндэстнүүдийг гудамжинд зодож нүдэж, гадуурхаж байгаа, Украйнд халдвар авсан хүмүүсийг дайрч заналхийлж буй, Францад эрх баригчдаа буруутгаж байгаа  нь үүний илрэл юм. Тахал газар авч, хаа сайгүй амь насаа алдаад ирэхээр хүмүүс ид шидэт эм, зан үйлд итгэж, асар ихээр цуу ярианд автаж, хий хөөрөлд автдаг. Энэ нь нийгмийг хамарсан шинжтэй болдог учир өмнө нь Орос, Европт цэрэг оруулж дарж байсан түүх бий. Доор хүний түүхэнд тохиолдож байсан томоохон тахал, халдварт өвчний талаар товч өгүүлэв.

НТӨ 3000 он. Хамин манга. Өнөөгийн Хятадын газар нутгийн баруун хойд бүс нутгаас хүмүүс нь гэр оронтойгоо булшлагдсан олон тооны олдвор олддог бөгөөд эрдэмтэд үүнийг халдварт өвчний улмаас мөхсөн суурингууд гэдгийг тогтоожээ.

НТӨ 430-426 он. Афины тахал. Өнөөг хүртэл энэ тахал юунаас болж үүссэнийг тогтоож чадаагүй, тахал 5 жил үргэлжилж, 100 мянган хүний амийг авч одсон. Харин Афин, Спарта хотуудын дайсагнал тахлаас болж түр намжжээ.

НТӨ 180-165 он.Антонины тахал. Аян дайнаас ялалтын тугаа хийсгэн нутагтаа буцаж ирсэн Ромын эзэнт улсын легионууд салхин цэцэг тээж ирснээс болж цэрэг, ард нийлсэн 5 сая хүн үхжээ.

НТӨ 250−271  он. Кипрын тахал. Эрдэмтэд энэ яг ямар өвчин байсныг тогтоож чадаагүй. Оргил үедээ 1 сая хүний аминд хүрсэн.

НТӨ 541−750 он.Юстинианы тахал. Тахал өвчний талаар анх удаа тэмдэглэсэн анхны албан ёсны бөгөөд нилээд нарийвчилсан баримт бичиг. Византийн эзэн хаан Юстиниан I-ийн хаанчлалын үеэс эхэлж, 2 зууны турш  90 сая хүн аминд хүрчээ.

1346-1353 он. Хар үхэл. Европ, Дундад дорнодын бүс нутагт хэдэн жилийн турш тархаж, 200 сая буюу дэлхийн хүн амын 60 хувийг устгажээ. Энэ тахлын дараа дээрх бүс нутгуудын байгаль орчин эргэн сэргэж, зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэж, гол, нуурууд цэвэршин, тариалангийн талбай тал болж хувирсан. Нөгөө талаар Европ шашны 1000 жилийн хүлээснээсээ салах эхлэл болж, шинжлэх ухаан, улс төр хөгжих суурь тавигдсан. Дэлхийн хүн амын тоо тахал намжсанаас хойш 200 жилийн дараа л тахлын өмнөх тоондоо хүрсэн.

1545-154 он. Хортон шавьжны тахал. Мексик ба Төв Америкт 15 сая хүн цусархаг шингэнээр бөөлжиж, өндөр халуурч, амь насаа алдсан.

XVI зуун. Америкийн тахал.  Энэ нийтлэг нэрийн дор Америкийг нээсэн европчуудын  тээж аваачсан янз бүрийн халдварын улмаас Америкийн уугуул иргэдийн 90 хүртэлх хувь устаж, Инк, Ацтекийн соёл иргэншил сүйрэх эхлэл болсон. Нутгийн ард иргэд тахал өвчнөөр маш их ядарч, туйлдсан тул түрэмгийлэгчдийг эсэргүүцэж чадахгүй байв.

1665-1666 он. Лондонгийн их тахал.  Британид дэгдсэн хар үхлийн сүүлийн тэсрэлтээр 100 мянган хүн түүний дотор Лондонгийн хүн амын 15 хувь амь насаа алдаж, тахал зогсох үед их түймэр дэгдэж Лондон хотын хугас нь шатсан.

1720−1722 он. Марселийн тахал. Тахал Марсель боомтоос эхэлж, Прованс мужийн хэд хэдэн хотыг хамарч, нийт 100 мянган хүн нас барж, Марсель хотын хүн амын 1/3 нь үрэгдсэн.

1770−1772 Оросын тахал.Төв Оросын бүс нутгаар тархаж, зөвхөн Москвад гэхэд 100 мянган хүн амь насаа алдсан. Энэ үед Хар тэнгисийн умард хэсэгт Орос-Османы эзэнт гүрний хооронд дайн болж байсан бөгөөд тахал нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цэргийн хүч хэрэглэн хорио, цээрийн дэглэм тогтооход хүрчээ.

XIX зуун. Холер.XIX зуунд хүн төрөлхтөн 3 удаа холерын дайралтад өртжээ. 1816−1826, 1829—1851  онд Европ, Ази 200 мянга, 1852−1860 онд Умард Америкт 1 сая хүн амь насаа алджээ.

1855−1960. Гурав дахь цар тахал.Энэ тахал хэдэн арван жил хүн амьдардаг тивүүдээр хэсүүчлэн дэгдсэн бөгөөд хүний түүхэн дэх хамгийн хөнөөлт өвчин болжээ. Зөвхөн Хятад, Энэтхэгт гэхэд 12 сая хүн үхсэн.

1877−1977.Энгийн салхин цэцэг. Салхин цэцэг өвчинтэй хүн төрөлхтөн эртний танил бөгөөд хүний түүхэнд энэ өвчин 500 сая хүний амь авч оджээ. Гагцхүү 1978 онд л вакцин гаргаж авч, энэ өвчнөөс ангижирсан байна.  

1889−1890. Ханиадны дэгдэлт. 19 дүгээр зуунд ханиадаар 1 сая хүн амь насаа алдсан.

1918−1920 он. Испани ханиад. Ханиадаар хамгийн олон хүн  үрэгдсэн тохиолдол, хэдэн жилийн дотор 100 сая хүн үхсэн нь хүн төрөлхтний 5 хувь байсан.

1957−1958.  Азийн ханиад. Хятадад анх дэгдэж, яах ийхийн зуургүй Азийн орнууд болон Америкийн 1.1 сая хүний аминд хүрсэн.

1968−1969 он.Хонконгийн ханиад. Ханиадны вирус хувирч өөрчлөгдөн 1 сая хүн 10 жилийн дотор нас барсан.

1980 оноос. ДОХ.Өнөөдрийн байдлаар 35  сая хүн үхээд байна. Эмчлэх төгс арга олдоогүй.

2009−2010.Гахайн ханиад. 600 мянган хүн амь насаа алдсан.

2013−2015. Эбола вирус. Баруун Африкийн орнуудад дэгдэж 11 мянган хүн амь насаа алдсан.

2019 оноос. COVID-19. 1 сая 254 мянган хүн халдвар авч 65 мянган хүн амь насаа алдаад байна.

COVID-19-ийн халдвар тарах хурд их, шинж тэмдэг нь удаан хугацаагаар бүдэг байдаг зэрэг нь харилцаа, тээвэр өндөр хөгжсөн, хүн ам нягт суурьшсан зэрэг өнөөгийн дэлхий, ертөнцийн хэв маягтай нөхцөлдөн маш хүнд байдал үүсгээд байна.   Япон зэрэг орны эрдэмтэд энэ өвчин ойрын 10 хэдэн жилд устахгүй, хүн төрөлхтөн зохицон амьдрахаас өөр гарцгүй болов гэсэн дүгнэлт хийж эхлэв. Гэвч хүмүүс бид  түүхэндээ тохиолдсон бүх л тахал, өвчнийг ялсаар ирсэн, ялах ч болно.  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.130)
    амьд үхдэлийн тахал дайнаас болж гарвал хэв журам сахиулахад төвөгтэй
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 14 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК