
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүд /2025.11.21, 22/-д БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хяналтын талбайд ажиллалаа.
БНХАУ-ын Шэньмү хотын үйлдвэрээс өдөрт 2000-2500 тонн хагас коксон түлш тээвэрлэн, Эрээн хотын гаалийн хяналтын талбайд буулгадаг байна. Одоогоор тус талбайд 8000 гаруй тонн хагас коксон түлшний нөөц бүрджээ. Үүнээс Улаанбаатар хот руу тогтмол нэг цуваа буюу 2200 тонныг тээвэрлэн, Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд буулгаж байна.
Шэньмү хотын “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch” компани 12 шугамаар Улаанбаатар хотод нийлүүлэх хагас коксон түлшийг үйлдвэрлэж буй бөгөөд шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтойг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ян Жиан Лун хэлж байна.
Нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан 2025-2026 оны галлагааны улиралд БНХАУ-аас 306 000 тонн хагас коксон түлш худалдан авах гэрээтэй.
Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон түлш нийлүүлж, Тавантолгой түлш компани 76 мянган тонныг савлан, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлээд байна.




















































