
Хүний их эмч О.Цэцэгбал цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Улирлын томуу дэгдлээ сургууль цэцэрлэгээ хаа гэх хандлага байсаар ирсэн. Өөрийнх нь хүүхэд ханиад хүрэхээр бусдын хүүхэд сурах эрхгүй. Хувиа хичээсэн хандлагад автаж төрийн бодлого явдаг бол өрөвдөлтэй л байна.
Эмнэлгийн ор дүүрээд хальчихлаа сургууль цэцэрлэгээ хаа - Төрийн залхуу шийдвэр. Эрүүл мэндийн даатгалын сан нь өмнөх ковидоос болж тонон дээрэмдэлд өртөөд яг үнэндээ хүүхдүүдээ эмчлэх мөнгөгүй болсон байх. Сургууль цэцэрлэг хааж томчууд амарч зугаалж цэнгэнэ. Хүүхдүүд гэртээ ханиад хүрдгээрээ хүрнэ. Тэд боловсролын хоцрогдолд орно. Ковидын үеийн сүржигнэлд өртөж хамгийн их хохирсон нь хүүхдүүд. Тэд бүхэл бүтэн үеэрээ хоцрогдоод одоо ч хичээлээ гүйцэж чадахгүй байгаа. Энийг хэн ч хэмжээгүй. Тэгээд л нэг мөнгөгүй арчаагүй болоод ирэхээрээ хүүхдүүдээр туг тахьдаг золиослодгоо болих хэрэгтэй.
Цахимд шилж- Энэ улсад чинь цахимд орох боломжгүй фэйсбүүк дээр орилж чадахгүй өчнөөн хүмүүс амьдарч байна" гэжээ.
Л.Баяр

















































