
Өнөөдөр болох үйл явдал:
09:00 цагт: "Тогтвортой хөгжил ба менежментийн зөвлөх үйлчилгээний боломж ба эрсдэл" хэлэлцүүлэг Хаан теарт болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааны сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд зориулсан хоёр дахь удаагийн чиглүүлэх сургалт Эмнести Интернэшлийн байранд болно.
10:00 цагт: ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан “ХДХВ/ДОХ-ын талаар хариуцлагатай мэдээлэх нь” уулзалт, сургалт-грант олгох үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейн “Muse” кофе шопд болно.
10:30 цагт: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Эрүүл мэндийн яамны А зааланд хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: “2IP-2025” /Тү Ай Пи/ Багш, судлаачдын шилдэг бүтээл танилцуулах үйл ажиллагаа ШУТИС-д болно.

















































