Нийслэл, орон нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, зарим газар шуурснаар зам, даваанд халтиргаа гулгаа үүссэн, цасны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсч, зарим аймаг, сумын хэмжээнд даваа гүвээ цасанд боогдож хаагдсан байна.

Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт зам тээврийн осол гэмтлийн шинжтэй 401 дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн бол Ням гаригт 410 бүртгэгдсэн. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Харин орон нутгийн замд 50 гаруй осол гэмтлийн дуудлага бүртгэгджээ.


















































Сэтгэгдэл (1)