зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мөнхнаран: Мэдрэлийн өвчин бол ганц хүний биш, гэр бүлийн өвчин болон хувирдаг

2025-11-25
0
ЖИРГЭХ

Монголчуудад түгээмэл тохиолддог мэдрэлийн өвчин болон саяхан үүд хаалгаа нээгээд буй "Better brain" эмнэлгийн талаар тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, Анагаах ухааны магистр, Мэдрэлийн эмч Г.Мөнхнарантай ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Г.Мөнхнаран гэдэг. "Better brain" мэдрэлийн сэргээн засах эмнэлгээ нээгээд таван сар болж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хувийн эмнэлэг нээе гэж зорьсон. Монголд мэдрэлийн нарийн оношилгоо эмчилгээтэй эмнэлэг их цөөхөн байдаг. Харин эрэлт их байдаг тул эмнэлгээ нээсэн.

-Таны хувьд яагаад мэдрэлийн эмчээр суралцах болсон бэ? 

-Би анх яаралтай тусламжийн эмч болно гэж боддог байлаа. Яаралтай үед хүний амийг авардаг хүнийг л эмч гэж боддог байсан л даа. Нарийн мэргэжлээрээ суралцаж эхлээгүй байх үед аав маань харвасан юм. Тэр үед одоо ингээд л аав нас барчих юм байна гэж бодоод их айдас төрж байсан. Тухайн үед би мэдрэлийн өвчин гэж мэддэггүй байсан юм билээ. Тиймээс аавыгаа аврахын тулд мэдрэлийн эмч болох ёстой юм байна гэж шийдээд энэ чиглэлээр суралцсан. 

-Хүмүүс мэдрэл, сэтгэц хоёрыг андуурдаг юм билээ. Мэдрэлийн эмч юу хийдэг талаар хуваалцахгүй юу? 

-Тийм ээ. Мэдрэлийн эмчийг сэтгэцийн эмчтэй андуураад байдаг. Мэдрэл, сэтгэц хоёр нь тархины үйл ажиллагааны хоёр тал. Гэхдээ мэдрэлийн эмч нар үйл ажиллагаа талд нь анхаардаг. Энэ хүн зөв сэтгэдэг үү, гараа өргөж чадаж байгаа юу, алхаа гишгээ нь ямар байна, зөв сууж байна уу гэх зэрэг нарийн зүйлсийг үздэг. Мөн овог нэр, гэрийн хаяг, нас зэргийг бичих анкет бөглүүлж, дээд мэдрэлийг нь шалгадаг. 

Мэдрэлийн өвчлөлд монголчуудад тохиолддог нийтлэг өвдөлтүүд хамаарна. Тухайлбал, толгойн өвдөлт, нурууны өвчин, нойргүйдэл, сэтгэл гутрал, ядаргаа зэрэг нь ордог. 

-Монголд мэдрэлийн ямар өвчлөл түгээмэл байдаг вэ? 

-Манай улсад дийлэнхдээ харвалт их оношлогддог. Хоёрдугаарт, толгой өвдөлт, нурууны өвдөлтүүд их байдаг. Гуравдугаарт, сэтгэл гутрал түгшилттэй хавсраад нойргүйдэл их байна. Нийт амбулаториор үзүүлж буй хүмүүсийн ихэнх хувь нь толгой өвдсөн, нуруу өвдсөн гэж орж ирдэг. 

-"Better brain" эмнэлгийн бусад эмнэлгээс ялгарах онцлогийг та юу гэж хардаг вэ? 

-Манай эмнэлэг сүүлийн үеийн техник технологи дээр үндэслээд сүүлийн үеийн эмчилгээ оношилгоо нэвтрүүлэх зорилготойгоор нээгдсэн. Хамгийн гол нь эмнэлгээр үйлчлүүлж буй хүн маань айдас түгшүүргүй, тухтай мэдрэмжийг авах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Мөн хүлээх цаг нь бага. Улсын эмнэлэг цаг авсан ч, өмнөх хүнээ эмч нь үзэж дуусаагүй бол хүлээх шаардлага гардаг шүү дээ. 

Шинэ нээгдсэн эмнэлэг учир зарим өдөр хүнгүй өдрүүд байна. Хүнгүй ч гэсэн эмнэлэг дээрээ баярлаад л сууж байдаг. Харин хүн их байх тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг. 

-Эмнэлэгт техник технологийн багаж, төхөөрөмжүүд их харагдлаа. Ер нь багаж, төхөөрөмжгүйгээр мэдрэлийн өвчнийг оношлоход хэцүү юу? 

-Мэдрэлийн өвчний 80 хувийг эмч өөрөө үзээд оношилдог. Техник технологийн багаж, төхөөрөмжүүд бол 100 хувь батлах зорилгоор хийгддэг. Тиймээс мэдрэлийн эмч маш сайн мэдлэгтэй байх ёстой. Мөн клиникийн чадвартай байх ёстой. 

-Тэгэхээр техник технологийн тусламжтайгаар бүр нарийн оношилж болох нь ээ? 

Тийм ээ. Манай эмнэлэгт мэдрэлийн сүүлийн үеийн аппаратууд байгаа. Заавал хүнд шатанд нь очихгүйгээр наана нь оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой. Тухайлбал, Тархины цахилгаан бичлэгийн аппаратаар уналт таталт өгсөн, шалтгаан тодорхойгүй унадаг, толгой нь өвддөг хүмүүсийн юунаас болоод унаад, толгой нь өвдөөд байгаа зэргийг оношилдог. Уналт таталтын тухайд төрөлхийн юм уу, эмийн шалтгаантай уналт таталт юм уу гэдгийг оношилно.

Сүүлийн үед охид турах гээд хоолны дэглэм бариад, нүүрс усаа хассанаасаа болоод цусан дахь сахар нь унаад таталт өгдөг. Үүнийг уналт таталттай андуурч орж ирдэг.

Мөн хоёр хоногийн өмнө Өвөр Монголоос нэг залуу ирсэн. Нойрон дундаа таталт өгдөг. Үзээд оношилсон. Гэсэн ч эхнэр нь бөө болгохоор аваад явсан. Уг нь таталтын эмээ уух ёстой байдаг. Энэ мэт уналт таталт олон шалтгаантай байдаг. Тэдгээр шалтгаануудыг олохын тулд нарийн тоног төхөөрөмж хэрэгтэй. 

-Мэдрэлийн өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх боломж бий юу? 

-Мэдрэлийн өвчлөлөөс яг ингэвэл сэргийлнэ гэдэг зүйл анагаах ухаанд байхгүй л дээ. Мэдрэлийн өвчин нэг хүний өвчин биш. Өвдсөн хүнийг асрах ар гэрийнхэн гээд л тухайн гэр бүлийн өвчин болж хувирдаг. Тиймээс өвдсөнийх нь дараа биш, өвдөхөөс нь өмнө урьдчилсан сэргийлж, эрт эмчилж байж мэдрэлийн эмч нарын гавьяа гарна. Тэрнээс биш харвачихсан хүн бол хэцүү шүү дээ. Мэдрэлийн эс сэргэдэггүй. Нэг харвасан бол тэгээд л харвалтын үлдэц байсаар байдаг. 

Олдмол мэдрэлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд жингийн илүүдэлгүй, цус нь шингэн, стрессгүй тайван, эрүүл зөв хооллогдог, дасгал хөдөлгөөн хийдэг байх ёстой. Ингэснээр зөвхөн мэдрэлийн өвчин гэлтгүй халдварт биш өвчнүүдээс сэргийлэх боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнхнаран: Мэдрэлийн өвчин бол ганц хүний биш, гэр бүлийн өвчин болон хувирдаг
О.Цэцэгбал: Хувиа хичээсэн хандлагад автаж төрийн бодлого явдаг бол өрөвдөлтэй л байна
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цахимаар залилах гэмт хэрэгт иргэд өөрийн дансаа ашиглуулж, өөрөө гэмт хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байна
    30 мин
  • Абу Дабигийн “Их дуулга”-д оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо
    42 мин
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
    1 цаг 8 мин
  • Г.Мөнхнаран: Мэдрэлийн өвчин бол ганц хүний биш, гэр бүлийн өвчин болон хувирдаг
    1 цаг 13 мин
  • О.Цэцэгбал: Хувиа хичээсэн хандлагад автаж төрийн бодлого явдаг бол өрөвдөлтэй л байна
    1 цаг 33 мин
  • Японы колонд мэндэлж, Хойд Солонгост амьдарч, Өмнөд Солонгост мөрөөдлөө биелүүлсэн Ли Сун Жэ
    2 цаг 2 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 22 мин
  • Сайдад нэр дэвшиж буй Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын ХОМ
    2 цаг 27 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ
    2 цаг 42 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    2 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно
    3 цаг 27 мин
  • Пари Сен-Жермен vs Тоттенхэм Хотспур: Лондончууд Европын Супер цомын ялагдлын өшөөгөө авах болов уу?
    3 цаг 34 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    3 цаг 48 мин
  • Аваргуудын Лигийн чухал тоглолт: Челси vs Барселона
    16 цаг 59 мин
  • МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо
    18 цаг 48 мин
  • StarLadder Budapest Major 2025 тойм: The MongolZ энэ удаа түрүүлэх боломжтой юу?
    18 цаг 50 мин
  • Лхагва гарагт зарим хилийн боомтууд түр хаана
    19 цаг 7 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө
    19 цаг 42 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
    19 цаг 55 мин
  • Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайдаар томилно
    20 цаг 3 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Ардчилсан намын бүлгийн мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрүүл мэндийн сайдын ПОПУЛИЗМ хүүхдийн аминд хүрч мэдэхээр байна!!!
  • ФОТО: “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрүүл мэндийн сайдын ПОПУЛИЗМ хүүхдийн аминд хүрч мэдэхээр байна!!!
  • Нийт нутгийн 63 хувьд нь цастай байна
  • Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр энэ лхагва гаригт тохионо
  • Х.Хатанбаатар "Super HYPER TURBO" покерын тэмцээнд түрүүлж 10000 ам.доллар хожжээ
  • Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
24 баримт
  • Японы колонд мэндэлж, Хойд Солонгост амьдарч, Өмнөд Солонгост мөрөөдлөө биелүүлсэн Ли Сун Жэ
  • МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо
  • Ардчилсан намын бүлгийн мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Аварга, арслангуудыг хаях болсон Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК