Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ

2025-11-25
0
ЖИРГЭХ

Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтээр “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн эл өдрийн утга учир, ач холбогдлын талаар судлаач Пэлжидийн Амаржаргалтай ярилцлаа.


-Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь XX дугаар зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Энэ учир шалтгааны тухай судлаач танаас илүү тодруулмаар байна?

-Одоогоос 101 жилийн тэртээх Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Манай улс түүхэндээ анх удаа бичгээр Үндсэн хууль баталсан өдөр гэсэн үг. Бид өмнө нь Үндсэн хуульгүй явж ирсэн. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиггүй байсан гэсэн утга биш юм. Үүнээс өмнө тухайлбал,  Зарлигаар тогтоосон хуулийн зүйлийн бичиг, Улсын Дээд, Доод хурлын найман зүйлийн дүрэм, Тангарагийн гэрээ, Ж.Цэвээний “Улсын эрх” судалгааны бүтээл болон Д.Бодоогийн “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” (1922 он) бичиж дуусаагүй үндсэн хууль зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй баримт бичиг, судалгааны материалууд байдаг. Түүнчлэн гадаад орчноос тухайн үеийн Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот орос улс 1918 онд “Конституция РСФСР”  Үндсэн хуулиа баталсан байдаг. Эдгээр нь нийлж улмаар, аажимдаа түүхийн явцад Ардын Засгийн газар байгуулагдах, улс төрийн нам бий болж Үндсэн хууль батлагдсан өдөр. Асар их ач холбогдолтой өдөр. Монголчууд анх удаа дэлхий нийтэд бид Үндсэн хуулиа баталсан, энэ хуульдаа хаашаа явах чиг хандлага, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтаа тогтоосон. Үүнийг 100 гаруй жилийн дараа эргээд харахад, авах ч зүйл байна, хаях ч юм бий. Өөрөөр хэлбэл, давуу болон сул талыг түүхийн он цагийн хугацаанд дүгнэгдэхээр болжээ. Ололттой тал нь түүхэндээ Үндсэн хуультай болсон явдал. Гэхдээ мэдээж гадны улс орнуудтай харьцуулахад оройтсон шахуу. Жишээлбэл, дэлхийн анхны Үндсэн хууль гэхэд 1215 онд Магна Харта Англи улсад батлагдсан. Америкийн Нэгдсэн Улс 1787 онд, Ази тивд Япон Улс 1889 онд анхлан Үндсэн хуулиа баталсан байдаг. Манай хувьд Азийн бүсдээ нэлээд хожуу Үндсэн хуультай болсон оронд тооцогддог. Ингэлээ гээд бид хоцрогдсон гэсэн үг биш. Үндсэн хуулиа батлах нь өөрөө хамгийн том ач холбогдолтой зүйл юм.

-Улсаа тунхагласан гэдгийн цаад мөн чанар, ач холбогдол юунд оршдог вэ?

-Үндсэн хуулиа баталснаар тухайн улс орны хөгжлийн чиг хандлага, хаашаа, юунд тэмүүлж зорьж байгааг илтгэдэг. Хүний эрхийн ойлголтыг анх удаа үндэсний хуульдаа тусгаж, хүний эрх байх ёстой гэдгийг тунхагласнаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн Бүгд Найрамдах Улс тунхаглана гэдэг бол ард түмнээс сонгуулийн жилийн хугацаанд сонгогдож, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллагатай засаглалын хэлбэрийг сонгосон гэсэн үг.

-Та сая Анхдугаар Үндсэн хуульд алдаа, оноо ч бий гэлээ. Сул тал нь юу байв?

-Хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалд шилжиж, Ардын засгаас хааны эрх мэдлийг авч, шилжүүлсэн гэж ярьцгаадаг. Гэвч бид шашин төрийг хослуулсан Богд хаан хэн байсныг нягтлан судалж, хаангүйгээр цааш оршин тогтнох нь ямар вэ гэдгийг бодолцох ёстой. Өнөөдөр дэлхий нийтэд хаант засаглалаас татгалзаагүй улс орнууд бий. Билэгдлийн шинжтэй хаан нь тухайн улсын түүхт ёсны соёлын уламжлал-шинэчлэлийг үргэлжүүлэх, тухайн улсын иргэдийг хамгаалж, өмгөөлөх хүнтэй гэсэн омогшлыг төрүүлэх, нэг ёсны тухай улсын иргэдийн бэлгэ тэмдэг болдог. Тиймээс түүхийн баримт бичгүүддээ авах, гээхийн ухаанаар хандаж, алдаа, онооноосоо суралцаад явах хэрэгтэй.

-Үндсэн хуульт ёс бий болсноор тухайн улс орны ирээдүй, хэтийн төлөв тодорхойлогддог гэж та онцоллоо. Эх хуулийг танин мэдэх чухал гэдгийг үеийн үед сануулах сургамж, захиас байна уу?

-Хуулиа батална гэдэг нь тухайн улс тусгаар тогтнолоо батална гэсэн үг юм. Үндсэн хууль бол иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн, зөрчихөөс урьдчилан сэргийлэх төрөөс хамгаалж байгаа улс төр, эрх зүйн онцгой, эх баримт бичиг. Дээдлэн залж, сүсэглэхээс илүүтэй Үндсэн хуулийн доторх агуулга, мөн чанарыг бүлэг, зүйл, заалт, хэсэг тус бүрийг задлан тунгааж, дагаж мөрдөх ёс, хэрэгжүүлэх, дэг соёлыг хүүхэд, залуустаа, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж боддог. Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон “Үндсэн хууль” бол юуны түрүүнд таны төлөө, таныг хамгаалж байгаа эрх зүйн баталгаа гэдгийг иргэдэд ойлгуулах нь нэн чухал байна.

Манай монголчууд энэ сайхан тэмдэглэлт өдрөөрөө үндэсний бөхөө барилдуулдаг уламжлалтай. Дэлхийн бусад оронд өөр өөрөөр тэмдэглэдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн музей байгуулдаг. Ирээдүй хойч үе, иргэддээ үр өгөөжтэй, танин мэдэхүй, үндсэн хуулийн сургалт, судалгааг дэмжих хэрэгтэй санагдсан.

-Ингэхэд манай улсад Үндсэн хууль судлаачид цөөн байдгийн шалтгаан юу вэ? Та ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

-Тийм ээ, судлаач цөөхөн. Үүний нэг шалтгаан нь санхүүтэй холбоотой болов уу. Жишээлбэл, эрүүгийн, иргэний эрх зүй судлаачид бол мэргэшлээрээ өмгөөлөл хийгээд явах боломжтой байдаг. Гэтэл Үндсэн хууль судлаач бол хязгаарлагдмал. Миний хувьд Үндсэн хуулийн эрх зүй, тэр дундаа харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй, парламентын эрх зүйн чиглэлээр доктор хамгаалж, дагнан судалгаа хийдэг.

-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

"Өдрийн сонин"-ы 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    5 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    33 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    1 цаг 7 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 47 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 55 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    2 цаг 11 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 17 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    3 цаг 6 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 15 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 33 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 51 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    21 цаг 12 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 13 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 15 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 27 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК