
Жил ирэх тусам Монголчуудын тахианы махны хэрэглээ нэмэгдэж, импорт сүүлийн 5 жилд 2 нугарч 2024 онд 31.3 мянган тн-д хүрээд байна. Мөнгөн дүнгээрээ мөн л 2.2 дахин өсөж $52.8 саяд хүрэв. Тахианы махны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дотоодын болон импортлогчдын өрсөлдөөн ширүүсэх болов.
Импорт ноёрхсон зах зээл
Монголын тахианы махны зах зээлд гарын 5 хуруунд хүрэхгүй дотоодын тоглогчид үйл ажиллагаа явуулдаг. Харин эсрэгээрээ бид Өмнөд Солонгос, Орос, Хятад, Америк гэхчлэн 10 гаруй улсаас импортоор тахианы мах авч байна. Дотоодын болон импортлогч орны өрсөлдөөн идэвхжиж, тахианы мах ёоз ёозоороо худалдаалагдах болсон. Сонголт бол арвин. Гэхдээ тэдний хэд нь гарал үүсэл, сав баглаа боодол, тээвэрлэлтийн стандартыг мөрдсөн байдаг бол? Тиймээс тахианы мах худалдан авахдаа хэдэн хэдэн зүйлс анхаарах хэрэгтэй.
Тахианы мах худалдан авахдаа анхаарах зүйлс
Тахианы мах усны агууламж өндөр тул нян, бактери маш хурдан үрждэг, хадгалалт, тээвэрлэлтийн горим багахан алдагдахад чанараа алддаг онцлогтой. Нэн ялангуяа гадуур худалдаалагдаж буй задгай тахианы махыг худалдан авахаас зайлсхийгээрэй. Учир нь задгай худалдаалагддаг тахианы мах Salmonella, Campylobacter зэрэг хордлого үүсгэдэг бактеритай байхын сацуу антибиотикийн үлдэгдэлтэй байх нь элбэг.
Монголд гэхэд тахианы махтай холбоотой хордлогын 40% нь температурын горим алдагдсанаас үүдэлтэй байдаг. Тиймээс тахианы мах сонгохдоо…
-
Ил задгай тахианы махнаас татгалзаж, сав баглаа боодлын битүүмжлэл сайтай бүтээгдэхүүн сонгох,
-
Гарал үүсэл нь тодорхой, чанар стандартын шаардлага хангасан эсэхийг нягтлах,
-
Үйлдвэрлэгдсэн огноо тодорхой, хадгалалтын горимыг мөрдсөн зэргийг шалгах,
-
Мөн бүтээгдэхүүн антибиотикийн үлдэгдэлтэй байгаа эсэхийг судалж, шаардлагатай тохиолдолд баталгаатай эх үүсвэрээс сонголт хийх нь чухал юм.
Антибиотикгүй тахиа
Green Group-н зах зээлд нэвтрүүлсэн SunSea брэндийн тахианы махны хувьд гарал үүсэл нь тодорхой, ISO 9001, ISO 22000 стандартуудыг хангасны сацуу итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан антибиотикгүй тахианы мах гэдгээрээ онцлог.
-
ISO 9001 нь Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO 22000 нь Хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандарт юм. Энэ 2 стандартыг хангасан гэдэг нь энгийнээр бол сав баглаа боодол, хадгалалт нь найдвартай, бүтээгдэхүүний гарал үүсэл баталгаажсан, эрүүл ахуйн хяналтын процесст нь итгэж болохуйц гэж ойлгож болно.
Захиж хэлэхэд, хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг ойлгож, гарал үүсэл нь тодорхой, ядаж л шинжилгээний бичигтэй тахианы мах хэрэглэж байгаарай.
Эх сурвалж: Green Group




















































