
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар үндсэн гурван асуудал хэлэлцэх гэнэ. Үүнд, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн тухай, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн тухай, нууц асуудал хэлэлцэх ажээ. Мөн өнөөдрийн хурлаар эвслийн Засгийн газрын шинэ дэд сайд нарыг томилох магадлалтай гэж эх сурвалж мэдээлэв Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
24tsag.mn