

Түүнийг “Монгол поп” урсгалыг бий болгосон хэмээн өнгөрсөн оны 12 сард Ерөнхийлөгчийн зарилгаар “Төрийн соёрхолт” гэх хүндтэй шагналыг хүртсэн билээ. Энэхүү хөгжмийн урсгал нь орчин үеийн хөгжмийг монголчилж, шинэлэг хэмнэлтэй, содон аялгуутайгаараа онцлог юм.
Дуучин Д.Болд Төрийн соёрхолт хүртээд есөн сар болсон хэдий ч шинэ уран бүтээл, сонгууль, наадам гэх олон ажлын хажуугаар “Камертон 2” төсөл хэрэгжүүлээд тун завгүй байсан тул ийнхүү намрын налгар цагт найр хийхээр болсон аж. Тэрээр одоо “Монгол поп-2” уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юм.
Ц.Болор
Сэтгэгдэл (1)