
Дэлхийн анхны тусламжийн өдрийг өнөөдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэж
байна. Энэ өдрийг Финландын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон улсын улаан
загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгийн санхүүжилтээр
Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулж буй.

Дэлхийн анхны тусламжийн өдрийг өнөөдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэж байна. Энэ өдрийг Финландын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгийн санхүүжилтээр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулж буй.
Дэлхийн анхны тусламжийн өдрийг манай улс зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг олон нийтэд сурталчлах, ослын үед анхан шатны тусламжийг хүн бүрт үзүүлж чадах мэдлэгтэй болох зорилгоор “Хайртай хүмүүсийнхээ төлөө” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа аж.
Мөн Улаанбаатар хотын иргэд, бүх шатны Улаан загалмайн хороод, сайн дурын идэвхитнүүд болон дэмжигч гишүүдийн дунд зам тээврийн аюулгүй байдал, анхны тусламжийн талаар мэдээлэл өгч байна.
Ц.Болор