Энэ сарын 20-ноос эхлэн Мөрөөдлийн театрын залуу уран бүтээлчдийн “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу тоглогдоно. Тус хамтлаг саяхан Монголын гангнам стилийг бий болгосон билээ. Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай “PSY Gangnam style дууг дэлхийн олон оронд дуулж, пароди хийж байгаа. Бид хуулбарласан биш энэ нь тусдаа нэг урлагийн төрөл юм. Мөн манай хамтлагт энэ дууны клипэд тоглосон хүмүүстэй гадаад төрхөөрөө ижилхэн хүмүүс байгаа онцлогтой. Хүмүүс намайг PSY-тэй адилхан гэдэг. Дууны үг бол дэлхийд байхгүй хэлээр дуулсан. Би өөрөө ч дахиж дуулж чадахгүй байгаа шүү. Тус клиптэй яг адилхан обеькт, хувцас, клипэд оролцсон хүмүүс гээд маш өргөн баг энэ дуун дээр ажилласан. Зураг авалтыг арав гаруй хоног хийсэн” гэжээ.
Б.Чимэг