
Энэ жилийн "Мисс Кореа 2012" тэмцээний ялагч Ким Ю Ми гоо сайхны мэс
засал хийлгэсэн тухайгаа өчигдөр SBS телевизийн нэвтрүүлэгт орохдоо
хэлжээ.

Энэ жилийн "Мисс Кореа 2012" тэмцээний ялагч Ким Ю Ми гоо сайхны мэс засал хийлгэсэн тухайгаа өчигдөр SBS телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлжээ. Сайхан бүсгүй шалгаруулах дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон Ким Ю Миг миссийн титэм авангуут түүний мэс заслаас өмнөх олон зурагнууд интернэтэд тавигдсан байна. Тэрээр хамар болон нүдэндээ мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нэвтрүүлээр ахлах анги төгсөхдөө авахуулсан зургаа үзүүлжээ.
Б.Чимэг