БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн уулархаг мужуудад болсон хэд, хэдэн газар
хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 80-д хүрчээ.

БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн уулархаг мужуудад болсон хэд, хэдэн газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 80-д хүрчээ. Өмнө нь энэ тоог “доод тал нь 730” хэмээн мэдээлж байсан нь ийнхүү ташаа болж таарав. Аюултай бүсээс 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Барилга байшин маш ихээр нурж эвдэрсэн учир аврах ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байгаа гэнэ.
Баасан гарагийн 11.19 цагт БНХАУ-ын Юньнань, Гуйчжоу мужийн нутагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Гол түлхэлтээс гадна 60 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн аж.
Ц.Болор