Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгт гацсан иргэд Монголдоо ирэх эсэх найдвар Ерөнхийлөгчийн даалгавраар УОК-ын атганд үлдлээ

2020-5-05
0
ЖИРГЭХ

БНЭУ дахь нөхцөл байдал хүндэрсэн талаар бид удаа дараагийн сурвалжлага нийтлэлээрээ хүргэж ирсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улс руу чартер онгоц хөөргөж иргэдээ татах саналаа УОК-ын ээлжит хуралдаанд оруулав. Комиссын ээлжит хуралдаанаар нислэг үйлдэх боломж бололцоог судалж яаралтай хариу өгөх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар “Хүннү Эйр” компани тус улс руу нислэг үйлдэх боломжтой гэдгээ мэдэгдэж, УОК-т хүсэлтээ гаргаад байсан. Гэвч УОК-оос МИАТ компанийн тогтмол нислэг үйлддэггүй чиглэлд онгоц хөөргөхгүй байх тухайгаа мэдэгдэж, нислэг үйлдэхгүй гэдгээ баталгаажуулаад байсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар ямар нэг байдлаар Энэтхэг рүү нислэг үйлдэхээс аргагүй боллоо.

Гэхдээ “Хүнү Эйр” үү, МИАТ уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Учир нь БНЭУ-ын зүгээс чартер онгоц хөөргөх бол агаарын замаа нээж өгөхөөс эхлээд бүх талаараа дэмжлэг үйлдэх боломжтой ч онгоц гаргаж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. МИАТ компанийн хувьд олон улсад нислэг үйлдэх эрхтэй, энэ утгаараа чартер нислэг үйлдэхэд ямар нэг саад учрах нь бага. Харин “Хүннү Эйр” компанийн хувьд ийм зөвшөөрөл авахын тулд дипломат замаар хүсэлт гаргасан ч багадаа гурав хоног шаардлагатай гэдгийг мэдэгдээд буй. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс манай улсаас нислэг үйлдэх боломжгүй учир гаднын авиакомпани нислэх үйлдэх боломжийг судлах үүргийг УОК-т өгсөн байна.

Алин ч бай, нислэг үйлдлээ гэхэд гуравдагч оронд газардаж, онгоцоо шатахуунаар цэнэглэхээр эхлээд багагй хүндрэл гарах нь лавтай.

Хэдий ийм ч гэлээ тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, Энэтхэг улс дахь иргэдээ татан авчирч чадвал энэ Засгийн газрын хамгийн том гавъяаны нэг болох нь дамжиггүй.

Учир нь тус улсад коронавирусний халдвар эрчимтэй тархахын сацуу өлсгөлөн нүүрлэж, хоол хүнсний хомсдол үүсэж, тэр хэрээрээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрдэл үүсээд байгаа юм. Нөгөөтээгүүр, нутагтаа ирэх хүсэлтээ нийт 500 орчим иргэн гаргасан. Хэрвээ чартер онгоц хөөргөх боломжтой гэж үзвэл дээрх иргэдээс талаас илүү хувь нь үлдэх нь дамжиггүй. Учир нь МИАТ компанийн хувьд нэг удаадаа 270 орчим иргэн авчрах боломжтой бол "Хүннү Эйр" компанийн хувьд нэг удаагийн нислэгээр 88 иргэн авчрах боломжтой гэсэн. Энэ утгаараа УОК-оос гаргасан таван шаардлага хангасан иргэдийг нэн тэргүүнд татан авах нь тодорхой. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл тус улсад урт болон богино хугацааны сургалтаар очсон залуус үлдэхээс өөр замгүй болох нь тодорхой.

Гэхдээ нэг удаа нислэг үйлдэж болсон юм хойно дахин чартер нисгэхгүй гээд хойш гэдийх нь юу л бол. Учир нь дээр хэлсэнчлэн БНЭУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа, дээр нь халууны улирал эхлэхтэй зэрэгцэн өлсгөлөн нүүрлээд буй. Энэ утгаараа Монгол Улсын иргэдээ үхэг гээд үлдээх нь юу л бол. тиймдээ ч Энэтхэгт гацсан иргэд Монголдоо ирэх эсэх найдвар Ерөнхийлөгчийн даалгавраар УОК-ын атганд үлдлээ.

Ингээд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Г.Ганболдоос зарим зүйл тодруулснаа хүргэе.

-Энэтхэг улсад суугаа монгол иргэдээс яг хэдэн иргэн нутаг буцах хүсэлт гаргасан бэ?

-Нийт 488 иргэн өргөдөл гаргасан. Эдгээрээс 293 ламхай, өвчтэй, мэс засал хийлгэсэн 20-иод хүн бий. Гэхдээ зөвхөн нэг талдаа зорчигчтой тул тийзний үнэ жаахан өндөр байх талтай. Яг хэд орчим гэдгээс хамаарч буцах эсэхээ шийдэх хүн цөөнгүй гарах болов уу.

-Энэтхэгийн талаас агаарын замаа нээж өгөхөөс эхлээд шаардлагатай зүйлсээр тусална гэж байсан. Онгоц гаргаж өгөх боломжтой гэсэн болов уу?

-Тийм боломжгүй гэсэн. 

-Хөл хорио хэднийг хүртэл үргэлжлэх юм бэ?

-Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар олон улсын нислэг, нийтийн тээвэр гээд бүх үйлчилгээ зогссон байдалтай байна.

-Вирусний тархалт хэр байна вэ?

-Олон иргэнтэй томоохон хотуудад маш эрчимтэй тархаж байна. Ялангуяа Дели зэрэг хотуудыг “улаан” бүсэд хамруулсан. Ядуусын хороололтойгоо бүх үйлчилгээ нь зэрэгцэж байдаг гэдэг утгаараа эрсдэл өндөр байна. Тиймдээ ч Холбооны нутаг дэвсгэрийн захиргаанаас “Коронавирусыг хүлээн зөвшөөрч хамт амьдрах бэлтгэлээ хийх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

-Энэтхэг дэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа та Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Судалж байна гэсэн. Тодорхой хариу ирээгүй байна.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (202.177.148.182)
    Ганболд гуай иргэдийнхээ төлөө өчүүхэн ч болтугай сэтгэл гаргаад энэ удаа ажиллаад өгөөрэй гадаадын орнууд Энэтхэг даяар тарсан иргэдээ цуглуулаад л авч болоод байна !!!
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочин (66.181.161.24)
    гадаадад доншуулчилсан новшнуудаас болж үр хүүхэд минь хүртэл сургууль цэцэрлэггүй блооод байна. Юунаа хийж авчрах гээд байгаа юм бэ
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
    • yaj ichehgui ingek helj bn aa. chinii huuhed ovchtoi ch yumuu surgaltaarch yumuu baisan bol yah bol gej bodogdohgui bn uu
      2020 оны 05 сарын 05
  • zochin (103.240.193.14)
    Irgedee avah boltugai
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    1 цаг 41 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    1 цаг 44 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    1 цаг 47 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 1 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    5 цаг 22 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    5 цаг 25 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 59 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    6 цаг 4 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 цаг 7 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    6 цаг 17 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    6 цаг 46 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    6 цаг 52 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    7 цаг 3 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    7 цаг 5 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    7 цаг 52 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    8 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 36 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    9 цаг 15 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    9 цаг 31 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК