зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-5-01
0
ЖИРГЭХ

Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


Хонь

Сүүлийн саруудад гэр бүлийн амьдрал тань ээдрээтэй байсан бол одоо харьцангуй тогтворжиж эхлэх нь. Гэр бүлийн асуудалд хэт өндөр эготой хандаж болохгүй. Ахмад настнуудаа хүндэл. Бусдыг татах чадвар тань соронз адил хүчтэй байна. Гэхдээ үүнээсээ болоод олон сонголтын өмнө толгой эргэж магадгүй юм. Үргэлж бусдыг бодолгүй заримдаа өөрийгөө хайрлах нь чухал гэдгийг санаарай. Санхүүгийн байдал тань жилийн аль ч үеэс илүү сайн байна. Нөөцтэй, хуримтлалтай байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өмнө нь хийсэн эрсдэлтэй үйлдэл чинь маш их үр өгөөж өгнө. Гэсэн ч зарцуулалтаа хянахаа бүү март. Сэтгэл зүйн тогтворгүй байдал, айдсаа даван туулахын тулд биеэ "зовоо". Дасгал хөдөлгөөн хийх нь танд эм болно. Эсвэл тэмдэглэл хөтөлж ч болох юм. Үг хэлээ анхаарахгүй бол бусдын сэтгэлийг шархлуулж магадгүй. Танаас зөвлөгөө хүссэн хүнд тайван бөгөөд ухаалаг байдлаар зөвлөгөө өгөөрэй. Хоолой, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Үхэр 

Таны улирал айлчлан ирлээ. Та бүхний анхаарлын төвд байж, бусдад аз жаргал, инээд хөөр бэлэглэдэг нэгэн юм. Гэсэн ч таны дотоод сэтгэл зүй амаргүй байгаа бололтой. Сэтгэл дотор чинь өрнөж буй өөрчлөлтийг бусад хүн ойлгохгүй байж магадгүй. Тиймээс зөвхөн та л өөрөө өөртөө анхаарал хандуулах болох нь. Гаднаас ирэх аливаа дарамт шахалтыг үл тоомсорлож сурах хэрэгтэй. Бясалгал хийх, ганцаарчилсан аялалд гарах, кино үзэх зэрэг нь сэтгэл зүйн эм болно. Зарим зүйлийг хэт адгаж хийх хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд хурцадмал байдал үүснэ. Гэр бүлийн үүрэг хариуцлагаас үүдэн хэрүүл маргаан гарч магадгүй. Хамтдаа бүхнийг хийх сайхан ч гэлээ заримдаа ганцаараа байж өөрийгөө сонсоорой. Санхүүгийн байдал сайн байна. Шууд утгаараа орлого нэмэгдэхээс гадна тансаг эд зүйлс хэрэглэж, бизнесээ өргөжүүлэх зэргээр азтай одтой байна. Гэртээ ч, ажил дээрээ ч даруу байдлыг эрхэмлэ. Таны эго, уур бухимдлаас болж асуудал үүсч магадгүй.

Ихэр 

Шинэ сар эхлэх тоолонд л шинэ сар, шинэ би гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ сард энэ үгийг зөвхөн ихрийн ордныхонд л хэлмээр байна. Таны гэрэлтэх сар эхэлж байна. Уулзаагүй удсан найз нөхөд, хуучин хайрттайгаа холбогдож, нийгмийн харилцаанд орно. Хөгжилтэй, яриа хөөрөөтэй байдал тань бусдыг ихээр татна. Заримдаа хэт идэвхтэй амьдралаас жаахан ухарч, бясалгах, ном уншихад цаг гаргавал зохилтой. Хайр дурлалын араас хэт хөөцөлдөх хэрэггүй. Оронд нь өөртөө анхаарал хандуул. Санхүүгийн сайхан боломжууд гарч ирнэ. Түрийвч зузаарахын хэрээр өөртөө итгэх итгэл тань ч нэмэгдэнэ. Энэ үеийг ашиглаад зоригтой алхам хийж, шинэ бизнес эхлүүлж болно. Харин тансаг хэрэглээ зэрэгт нэмэлт зардал гаргах хэрэггүй. Өрсөлдөгчид тань асуудал үүсгэж магадгүй. Сонор сэрэмжээ алдахгүй байхын зэрэгцээ тайван байдлаа бүү алдаарай. Бусдын нүдэнд харагдах амжилтаас илүү дотоод сэтгэл ханамжийг эрэлхийлээрэй. Хөшигний ард ажилласан бүхэн тань үр дүнгээ өгнө.

Мэлхий

Том мөрөөдлөө бодит ажил хэрэг болгох эхлэлээ тавиарай. Онол бус практик хамгийн чухал. Манлайлах ур чадвараа харуулах олон боломж гарч ирснээр нэр хүндээ өсгөж чадна. Бүх зүйл хүссэнээр тань болохгүй байвал тайван суугаад тунгаан бодоод үз. Заримдаа татгалзах нь таны хувьд шилдэг хамгаалалт болно. Хайр дурлалын харилцааны хувьд тун романтик сар. Хайртай хүнтэйгээ сонирхолтой болзоо хийнэ. Багагүй хугацаанд үргэлжилсэн санхүүгийн бэрхшээл шийдэгдэж эхэлнэ. Асуудлын гол нь та илүү ухаалаг болсонд оршино. Ахмад настай хүмүүсийн дэмжлэгээр ажил мэргэжлийн зорилгодоо хүрч чадна. Танд ямар нэг сайхан боломж тохиовол ганцаараа шунахайралгүй бусадтай хуваалцаарай. Эргэн тойрныхондоо туслах, буяны үйлсэд өглөг өгөх хэрэгтэй. Хүсч мөрөөдсөн зүйлээ оюун бодолдоо бодит мэт хүлээн зөвшөөрч чадвал биелэх цаг нь удахгүй ирнэ. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүл.

Арслан 

Манлайлах ур чадвараа харуулах цаг. Өөрийгөө хэн бэ гэдгийг үнэхээр харуулж байж л таны хүссэн тайтгарал ирэх бололтой. Заримдаа хөлөг онгоцыг өөр хэн нэгнээр удирдуулчихмаар санагдаж магадгүй ч бүхнийг өөрийн хүчээр босгох цаг тань нэгэнт ирсэн байна. Карьерын өсөлтдөө зориулж хийж байсан жижиг жижиг алхамууд тань одоо утга учиртай болж эхэлнэ. Цаашид ч өөрчлөлт гарах нь гарцаагүй. Яагаад гэвэл та карьертай холбоотой гэнэтийн сайхан мэдээ дуулж магадгүй байна. Эрх мэдэл, карьерын өсөлтийг дагалдаад үүрэг хариуцлага тань ч нэмэгдэх бололтой. Хайр дурлалын амьдралд мөн л томоохон өөрчлөлт гарна. Тодорхойгүй байсан харилцааг нэг тийш болгоно. Санхүүгийн байдал сайжирна. Таны аливаа үйлдэл бусдын хараа хяналтаас зугтах аргагүй. Үйлийн үр гэж байдгийг санаж үнэнч шударга занг эрхэмлээрэй. Цаг бол алт гэдгийг энэ сард онцгойлон сана. Өөрт оноогдсон үүрэг даалгаврыг дараа гэж хойш тавих хэрэггүй.

Охин 

Шинэ зүйл сурах, аялах, оюун санааны эрэл хайгуул хийхэд тохиромжтой сар. Ахмадууд, эсвэл удирдах албан тушаалтнаасаа хайр халамжийг нь хүртэнэ. Та аливаа зүйлд нэг итгэхээрээ ухаанаа алддаг бололтой. Итгэл үнэмшилд ч гэсэн тодорхой хэмжээ цензур байх ёстойг санаарай. Сэтгэл санааны тайван байдлыг тань хадгалах зүйлсэд цаг гарга. Оюун ухаанаа тэлэх замаар хил хязгаараа давж чадна. Эргэн тойрны хүмүүсээс хэн нь таныг дэмжиж, хэн нь одоогийн байранд чинь гацаахыг хүсч байгааг олж мэднэ. Зовлонтой тойрог дотор заавал үлдэх гэж хичээх албагүй. Оронд нь карьертаа анхаарал хандуул. Тодорхойгүй байсан хайр дурлалын харилцаагаа нэг тийш болгож чадна. Та магадгүй хайр дурлалын ярианаас зугтаж, зайлсаар ирсэн болов уу. Нэг яриад эхэлбэл хүсээгүй зүйлээ олж мэдэж магадгүй гэх айдас танд байдаг. Гэсэн ч хэн хэнийхээ байр суурийг мэдэх нь цаашдын замд тустай. Санхүүгийн байдал  сайжирна. Аливаа хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны үр дүн шууд харагдахгүй ч бат бөх үндэс суурь нь тавигдсан гэж ойлгоход болно.

Жинлүүр

Амьдралд тань олон том өөрчлөлт гарна. Далд байсан зүйлс гэрэлд гарч ирнэ. Ялангуяа энэ нь таны сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй тул тайвнаар хүлээж авахыг хичээгээрэй. Эрүүл мэндийн асуудлаа үл тоомсорлож болохгүй. Ялангуяа нойр, хоолтой холбоотой асуудлыг орхигдуулж болохгүй. Гэр бүлийнхээ амар амгалан байдлыг хадгалахын тулд ахмад хүмүүстэй зөрчилдөх хэрэггүй. Гадна ил харагдах амжилтаас илүү сэтгэл санааны өсөлтдөө анхаарал хандуулаарай. Нээлттэй байдлаа бүх хүнд харуулах хэрэггүй. Итгэлтэй цөөн хэдэн хүндээ л ханд. Хайр дурлалын адал явдал тань энэ сард дуусгавар болж байгаа бололтой. Өнгөрснөөсөө салж урт хугацааны утга учиртай зүйлдээ анхаарал хандуул. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд та маш их хөдөлмөрлөжээ. Одоо өөртөө өгөөмөр хандах цаг болжээ. Аливаа шийдвэр гаргахдаа болгоомжтой байж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаарвал амжилттай байх боломжтой. Өөрийн дотоод мэдрэмжид итгэж, аливаа асуудлыг ухаалгаар шийдвэрлэхийг хичээгээрэй.​

Хилэнц 

Зан харилцаандаа анхаарах сар. Ялангуяа хайртай хань ижил, ажлын хамт олонтойгоо харилцахдаа би төвт үзлээ түр зуур мартаарай. Дотно харилцаанд эго байх ёсгүй. Эелдэг үгээр ярилца, бусдыг сонс, анхаарал хандуул. Бизнесийн түншүүдтэйгээ тууштай харилцааг эрхэмлэх нь таны байр суурийг дээшлүүлнэ. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Тэднийг хайрлаж халамжил. Санхүүгийн боломж сайжирч, өр ширээ хааж дуусгана. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, удаан хойшлуулсан эмчилгээ зэргээ эхлүүлэхэд тохиромжтой. Айдсаа дарж, олны өмнө өөрийгөө харуулах, үг хэлэх шаардлага тулгарна. Ганц бие хүмүүс танд юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгодог нэгэнтэй учрах магадлалтай. Од эрхсийн өөрчлөлт таны карьер, санхүүгийн салбарт нөлөөлж, өмнө нь анхаарал хандуулаагүй асуудлуудаа дахин авч хэлэлцэх шаардлагатай болно. Иймд та төлөвлөгөөгөө дахин хянаж, шинэ стратеги боловсруулах хэрэгтэй. Өөртөө итгэж, дотоод мэдрэмжээ дагаж, аливаа өөрчлөлтөд нээлттэй хандаарай.

Нум 

Шаргуу хөдөлмөрлөх сар. Өдөр тутмын ажил их байхын зэрэгцээ өрсөлдөгчдийн үйл хөдлөл ч ширүүн байх бололтой. Гэхдээ шаргуу хөдөлмөр болон тэвчээрийн тусламжтайгаар та бүхнийг ялж чадна. Явц дунд та ур чадвараа дээшлүүлэх болно. Хууль эрх зүйн маргаан орооцолдсон байсан бол асуудал таны талд шийдэгдэхгүй бололтой. Ахмад үеэ хүндлэх, доод үедээ туслахаа бүү март. Өдөр тутмын энгийн хэвшлүүдээ илүү бүтээлч байдлаар шийдэж амьдралаа сонирхолтой болгоорой. Энэ нь хүүхдэдээ бэлдэж өгдөг өдрийн хоол, өглөөний дасгал хөдөлгөөн гээд юу ч байж болно. Зайлсхийж, зугтаж явсан таагүй үнэнтэйгээ нүүр тулна. Нэгэнт ил болсны дараа харахад энэ нь тийм ч аймшигтай биш байсныг та ойлгох болно. Хайр дурлалын харилцаандаа шинэлэг ахиц дэвшил гаргана. Санхүүгийн байдал сайжирна. Энэ нь таны сэтгэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотой. Аливаа асуудалд хэт туйлширч хандах хэрэггүй. Бас өөрийн үнэ цэнээ батлах гэж бүү улайр.

Матар

Бүтээлч байдлаа ил харуулах цаг. Тууштай байж чадвал сайн үр дүнд хүрч чадна. Анхаарал сарниулах аливаа зүйлсээс хол бай. Хайр дурлалын харилцаанд таны хэт өндөр эго төвөг болно. Хайртай хүнтэйгээ нээлттэй ярилц, мөн хүндэтгэлтэй бай. Хүндэтгэлтэй байдал нь эцэстээ таны ялалт болно гэдгийг сайн санаарай. Бүх зүйлийг сайн сайхан, баяр баясалтай байлгах гэж хичээгээд хэрэггүй. Заримдаа зүгээр л амьдар. Санхүүгийн хувьд тогтвортой байдал хадгалагдах ч зарим гэнэтийн зардал гарч болзошгүй. Иймд орлого, зарлагаа сайтар тооцоолж, хэмнэлттэй байхыг зөвлөж байна. Шинэ хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайтар судалгаа хийж, найдвартай эх сурвалжид үндэслэн шийдвэр гаргаарай. Эрүүл мэндийн хувьд дархлаагаа дэмжиж, амралт, нойр, хоолоо зохицуулахад анхаарах шаардлагатай. Сэтгэл зүйн тогтвортой байдлыг хадгалахын тулд стрессээс зайлсхийж, тайвшрах аргыг ашиглаарай. Бие махбодийнхоо дохиог анхаарч, шаардлагатай тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.

Хумх

Энэ сард дотоод өөрчлөлт, харилцааны шинэ боломжууд, санхүүгийн өсөлт зэрэг олон талт үйл явдлууд өрнөх төлөвтэй байна. Хувийн болон мэргэжлийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарна. Өөрийгөө илүү сайн ойлгож, өнгөрсөн хугацаанд дарагдсан сэтгэл хөдлөл, шийдээгүй асуудлуудтайгаа нүүр тулж, шинэ эхлэл тавиарай. Сарын эхэнд ажил мэргэжлийн талбарт зарим бэрхшээл тулгарч болзошгүй. Гэсэн хэдий ч сарын дунд үеэс эхлэн таны хичээл зүтгэл, сахилга бат өндрөөр үнэлэгдэж, удирдлагууд таныг илүүтэйгээр анхаарч эхэлнэ. Энэ нь таны карьерын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Шинэ сар санхүүгийн шинэ боломжуудыг авчирна. Гэр бүлийн уур амьсгал эерэг байх бөгөөд хамтдаа цагийг өнгөрүүлэх нь харилцааг бэхжүүлэхэд тусална. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй болох ч харилцаагаа эхлүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Урлаг, бичиг, хөгжмийн чиглэлээр өөрийгөө илэрхийлэх, шинэ санаа, төсөлд оролцох нь таны сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Загас

Сэтгэлзүйн тогтвортой байдал, харилцааны шинэ боломжууд, санхүүгийн өсөлт таныг хүлээж байна. Энэ сар таны хувьд шинэ боломжуудыг эрэлхийлэх, өөрийгөө хөгжүүлэх, харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой үе юм. Тархай бутархай бодлуудаа цэгцэлж, урт хугацааны зорилгоо тодорхойлно. Хайр дурлалын харилцаа идэвхгүй байна. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаагаа эргэн харах цаг. Хэн нь илүү санаачлагатай байна нэг анзаараад үзээрэй. Санхүүгийн байдал дунд зэрэг. Илүү дутуу зардлаа хязгаарлаж, чухал зүйлдээ л хөрөнгө оруулахыг хичээгээрэй. Хэвшмэл, хуучирсан үзэл баримтлалаасаа салах хэрэгтэй. Шинээр бизнес эхлүүлэх, аялалд гарахад тохиромжтой. Аливаа харилцаанд бардамнал, уур хилэнгээ дарахыг хичээ. Ойр дотны хүмүүст тань тусламж хэрэгтэй байж магадгүй, цааргалалгүй тэдэнд цаг гаргаарай. Олны дунд хэлсэн үг бүхэн тань үнэ цэнтэй, жинтэй байх болно. Айдсаа даван туулж, зоримог байгаарай. Эрүүл мэндийн байдал тогтвортой байх ч жижиг асуудлыг үл тоомсорлож болохгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
ШИНЭ ЖИЛ: Гэрээ чимэглэж баярын уур амьсгалыг ТӨГС мэдрэх 8 санаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
    6 цаг 51 мин
  • АН: Дэд сайдын томилгоог цуцлахгүй бол ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барина
    7 цаг 27 мин
  • Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
    7 цаг 34 мин
  • Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
    7 цаг 35 мин
  • Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн байна
    7 цаг 48 мин
  • НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ БАЙНА
    8 цаг 16 мин
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
    9 цаг 20 мин
  • Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    9 цаг 30 мин
  • #COP17 НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
    9 цаг 35 мин
  • Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
    10 цаг 4 мин
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
    10 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 5 мин
  • “Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
    11 цаг 37 мин
  • Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
    12 цаг 18 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    12 цаг 20 мин
  • Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
    13 цаг 34 мин
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
    14 цаг 17 мин
  • Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
    14 цаг 39 мин
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
    15 цаг 7 мин
  • "Ес" эхэллээ
    15 цаг 9 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК