
Өнөөдөр сувд болон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар зочид
буудал болж байгаа билээ. Тиймээс та бүхэн сувдыг жинхэнэ эсэхийг
танихад тус болох болов уу гэсэн үүднээс хэдэн аргыг танилцуулж байна.
Өнөөдөр сувд болон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар зочид буудал болж байгаа билээ. Тиймээс та бүхэн сувдыг жинхэнэ эсэхийг танихад тус болох болов уу гэсэн үүднээс хэдэн аргыг танилцуулж байна.
Мэдрэмжээр шалгах арга: Жингэнэ сувдыг гараараа зөөлөн илж үзэхэд сэрүүн татдаг. Түүнчлэн хоёр гартаа сувдыг атгаж хооронд нь хавируулвал ширүүн санагдвал жинхэнэ сувд мөн бөгөөд илт гөлгөр гулгамтгай нь хиймэл сувд юм .
Томруулагч шилээр ажиглах арга: 5-10 дахин томруулагч шилээр ажиглахад жинхэнэ сувдны өнгөн талд салхинд үлээгдсэн элсэн дов шиг зураас харагдана. Хиймэл сувдных бол өндөгний хальс шиг байдаг.
Хутгаар хусаж шалгах арга: Жижиг хутга юм уу хайчаар жинхэнэ сувдны өнгөн талыг хусвал нунтаг л гарна. Хиймэл, өнгөлсөн сувдыг хусах юм бол харин өнгөлсөн хэсэг нь ховхорч унаад шил нь илрэх болно. Өнгөлөөгүй бүр шилээр хийсэн байвал гулгаад хусагдахгүй юм.