Өчигдөр Улаанбаатар хотод эхэлсэн "Чингис хаан-2012” дэлхийн цомын тэмцээн амжилттай үргэлжилж байна. ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон зэрэг 20 орны тамирчид хүчээ сорьж байна. Манай улсаас энэ тэмцээний эхний өдрийн байдлаар нийт гурван аваргын цомтой болоод байгаа юм. Мөн гурван мөнгөн медаль хүртлээ. "Чингис хаан 2012" тэмцээнээс медаль авсан монгол тамирчид:
Цом- эрэгтэйчүүд 60 кг-д Д.Амартүвшин,66 кг-д Д.Төмөрхүлэг,эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа.
Мөнгө - эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүртжээ. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, -90кг, -100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ийн сүүлийн тэмцээнүүд болж аваргаа тодруулна.



















































