
Барилгын салбарын 86 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиолоо. Ойн хүрээнд жил бүр зохион байгуулдаг шинэ орон сууц, дэлхийн болоод дотоодын барилгын дэвшилтэт техник технологи, материал бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулж чадсан “Барилга экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр хаалтаа хийхээр болжээ. Уг үйл ажиллагаанд 100 гаруй компани өөрсдийн материал, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд энэ төрлийн үзэсгэлэн дундаа нэлээд нэр хүндтэй болоод байгаа. Үзэсгэлэн яармаг өнөөдөр 18.00 цагт хаалтаа хийнэ.
Б.Золбоо