Эхнэр нөхөр хоёр ярилцаж байна. Нөхөр: Миний хань төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Эхнэр: За юу ч байсан яах вэ, өөрөө л мэд.
Нөхөр: Үнэхээр юу ч байж болох юм уу?
Эхнэр: Мхммм. Нэг алим ч байсан болноо, бүр тэр алимаа хажуу бөөрнөөс нь хазаад өгсөн ч хамаагүй ээ. Хайр нь ямар юм голох биш. Гэхдээ тэр хажуу бөөрнөөсөө хазуулсан алим нь утасны ард байвал гоё оо.
Эхнэр нөхөр хоёр ярилцаж байна. Нөхөр: Миний хань төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Эхнэр: За юу ч байсан яах вэ, өөрөө л мэд.
Нөхөр: Үнэхээр юу ч байж болох юм уу?
Эхнэр: Мхммм. Нэг алим ч байсан болноо, бүр тэр алимаа хажуу бөөрнөөс нь хазаад өгсөн ч хамаагүй ээ. Хайр нь ямар юм голох биш. Гэхдээ тэр хажуу бөөрнөөсөө хазуулсан алим нь утасны ард байвал гоё оо.
Энэ бол Iphone5. Шинэ iPad гарснаас хойш Apple-ийн эргэн тойронд нам гүн байсны эцэст
дахин нэг шуугиан гарч ирлээ. Мэдээж энэ нь дараагийн үеийн iPhone юм.
Ер нь Аpple-ийхан бүүтэгдэхүүнээ гаргаснаас нэг жилийн дараа уг
бүтээгдэхүүний шинэ загварыг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр www.24tsag.mn та бүхэнд энэ сарын 12-нд худалдаанд гарах дараагийн үеийн буюу iPhone 5-ын талаарх мэдээллийг хүргэж байна. Шинэ iPhone нь гайхалтай дэлгэц, нано сим, LED хүрээ гэсэн гурван онцлог шинж чанарыг агуулж байна.
Гайхалтай дэлгэц гэсэн учир нь үндсэн дэлгэцийн дээд доод талд хоёр нэмэлт нарийн дэлгэц байрлах гэнэ. Ингэснээр та дэлгэц дээрээ гурван өөр аpp зэрэг ажиллуулах боломжтой юм байна.
Шинэ загварын смартфон нь симгүй, технологийн тусламжтай аливаа карьерийн сим карт огт хэрэглэхгүйгээр шууд интернэт сервер, сүлжээгээр таныг бусадтай холбоно хэмээн таамаглаж байсан. Харин Apple компани саяхан нано сим ашиглана гэдэгээ мэдэгдсэн байна. Нано сим энгийн симнээс маш жижиг, нимгэн бөгөөд, хэрэглэгчийг интернэт сервер, сүлжээгээр холбох аж.
Өнгө бол аливаа хүний зан чанарыг илтгэх хамгийн энгийн зүйл. LED хүрээ
app-ий тусламжтай өөрийн хэрэгслийн хүрээг хүссэн үедээ хүссэн өнгөөр
өөрчилж болох боломжтой аж. Шинэ Iphone5-ийн холболт, дэлгэцийн хэмжээ, өгөгдлийн програм, систем гээд бусад бүх үзүүлэлт нь өмнөх үеийнхнээс сайжирсан байна. iOS6 систем нь Facebook болон Twitter ажиллуулна, мөн хэрэглэгчдэд шуудангийн хаяг тэмдэглэх, тэмдэглэгдсэн хаягуудаас ирсэн захиаг од-оор тэмдэглэгдэн харагдах боломжтой VIP шуудан үйлчилгээтэй аж. Мөн утсан сүлжээгээр FaceTime ашиглах боломжтой бөгөөд найз нөхөдтэйгөө зураг солилцох боломжийг амар бөгөөд хурдан болгосон байна.
Гайхамшиг үүгээр дууссангүй. Apple компани Google Maps-тай салах ёс хийж
байгаа бөгөөд шинэ Map бүтээжээ. 3D map-ууд болон өөр олон боломж
байгаа юм байна. Үүнийгээ дагаад 3D камертай байх аж. Мөн хэрэглэгч
өөрийн ашиглах эрхээр ямар нэгэн ашиглаж байгаа программанд блок хийх
боломжтой болох бөгөөд энэ үед бусад элементүүд нь ашиглах боломжгүй
болно. Iphone5-ийг хамгийн багадаа 800 доллараар зарагдана хэмээн таамаглаж байна. Гэсэн хэдий ч Apple шинэ утасныхаа үнийг хүлээлт хэвээр үлдээжээ.
Д.Идэр



















































