Японы “Anshi nuclear” бүлгийн гишүүд өнгөрсөн сард Мардайн уурхайн орчимд цацрагийн хэмжилт хийжээ. Уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тайлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар байгааг тэд тогтоосон байна. Уурхайн ойр орчинд Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумдын нутгаар ургасан өвс ургамалд цацрагжилт өндөр гарсан төдийгүй Дашбалбар сумын зочид буудал, Тамгын газар, Дорнод аймаг дахь Оросуудын хуучин байр, хуучин төмөр зам, ураны уурхайн ил задгай овоолгод цацраг идэвхжил илэрсэн байна.Б.Чимэг



















































