Өвөрмонголын Монгол үндэстний хувцас загварын нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол хувцасны загварын шоу энэ долоо хоногт ихээхэн дуулиан шуугиантай болж өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод зохиогдсон тус арга хэмжээнд Монгол улсаас гадна буриад, халимаг, тува гэхчилэн газар газрын монголчууд хүрэлцэн ирж оролцсон нь анх удаа тус наадмын галын хүрээг гадагш тэлсэн ихээхэн онцлог үйл явдал болсныг зохион байгуулагчид нь ярьж байна.

Энэ жилийн наадмыг Хятадын худалдаа арилжааны чөлөөт бүс Эрээн хотын засгийн ордон ивээн тэтгэж явуулсан тул хөрөнгө мөнгө нь хангалттай, тэр хэрээрээ оролцогсдын хамрах хүрээ өргөн, арга хэмжээнүүд нь далайцтай болжээ.

Б.Занданхүү