Никарагуагийн Сан Кримтобол галт уул өчигдөр дэлбэрч, ойролцоох газруудад үнс цацагдан, байгалийн хий их хэмжээгээр ялгарчээ. Тиймээс Засгийн газар нь ойролцоо амьдарч байсан 3000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Галт уул өчигдөр хүчтэй дэлбэрсэн бөгөөд энэ үйл явдал 20 мянга гаруй хүнд нөлөөлжээ.

Сан Кримптол уул нь нийслэл Манагуа хотоос 135 км-ын зайд байдаг. 1745 метр өндөртэй Никарагуагийн хамгийн том галт уул юм. Одоогоор бүс нутагт 350 цэргийн албан хаагчид үлдэн ажиллаж байгаа гэнэ. Галт уулын үнс дээшээ 4,8 метр орчим өндөрт цацагдсан гэж skynew.scom сайтад мэдээлжээ.





Б.Баяр



















































