
Батлан хамгаалахын сайд Л.Болд энэ амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр өөрийн аав урлаг, утга зохиол судлаач С.Лувсанвандангийн 80 насны ойн арга хэмжээнд оролцож байгаа юм. Тэрбээр аавынхаа нэрээр овоглосон "С.Лувсанвандан сан"-г байгуулсан бөгөөд урлагийнхан болон оюутнуудад тэтгэлэг олгодог. Н.Лувсанвандан сангийн шагналыг ардын уран зохиолч С.Эрдэнэ, жүжигчин Д.Сосорбарам нар авч байсан юм. Өмнө нь 2005 онд төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн хөгжимт жүжгийн театрыг С.Лувсанвандангийн нэрэмжит болгон хүрэл баримлыг нь босгосон.
Батлан хамгаалахын сайд Л.Болд үүний хажуугаар Баянхонгор аймгийн АН-ын гишүүдтэй уулзаж байгаа аж.
Б.Баяр