
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд залуу зураач В.Ундраа өнөөдөр “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэв. Тэрбээр монгол зургийн аргаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийг баяр хөөрийг уран бүтээлдээ түлхүү дүрслэх харуулдаг уран бүтээлч билээ.
Б.Золбоо