
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдөр Сонгинохайрхан ууланд орших хэлмэгдэгсдийн булш, хотын төвд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажил 9.00, 12.00 цагуудаас болох юм байна. Мөн хэлмэгдэгсдийн дурсгалын музей ажиллаж, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон сонирхсон иргэдэд үйлчлэн цуглаан зохион байгуулж иргэдийн санал гомдол, хүсэлтийг сонсож харилцан ярилцах аж.
Б.Чимэг