
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар их төлөв зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, тал хээрийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.