
Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос сүүлийн үеийн мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2012 оны наймдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах юм байна. Хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд 11 цагт болно. Эхний таван сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 1.0 хувь, оны эхнээс 9.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 хувиар өссөн байсан юм. Мөн мөнгөний нийлүүлэлт энэ оны тавдугаар сарын эцэс 6729.6 тэрбум төгрөг болж , өмнөх сарынхаас 366.7 тэрбум төгрөг буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1300.7 тэрбум төгрөг буюу 24.0 хувиар өсчээ.
Б.Баяр