
Төрийн ордонд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд болно. Өнөөдрийн хурлаар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа 15.30 цагаас Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсгийн хуралдаан "А" танхимд болно.
Б.Баяр