Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан ТЕГ-ын архив нь жил бүр архивын баримтаар бичил үзэсгэлэн гаргах, хэлмэгдсэн иргэдийн талаар түүх судалгааны өгүүлэл бичиж, төвийн хэвлэлд нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх, радио болон телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгох, хэлмэгдсэн хүмүүсийн мөрдөн байцаалтын хэргээс лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчлэх зэрэг олон ажлуудыг уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Хорин нэг дэх жилдээ тэмдэглэж буй “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр тус архиваас маргааш цагийн хуваарийн дагуу хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ төлбөргүй олгож үйлчлэх болжээ.
Б.Чимэг