
Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаа өгөхөөр болсон тухай мэдээлэл цацагдаж, түүний оронд томилогдох хүмүүсийн нэр ч яригдаж эхэлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Монгол банкны захирал Л.Пүрэвдорж ерөнхий сайд Н.Алтанхуягт халагдах өргөдлөө өгсөн гэж эх сурвалж мэдээллээ. Монгол банкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог ч шинэ Засгийн газар, шинэ парламент байгуулагдах бүрт энэ байгууллагын ерөнхийлөгч солигддог жишиг тогтоод байгаагийн нэг илрэл энэ юм. Монгол банкны шинэ ерөнхийлөгчийг ойрын өдрүүдэд томилох бололтой.