
Нарны гүүрийн ажил аравдугаар сарын 25-нд ашиглалтанд орох
төлөвлөгөөтэй байсан билээ. Харин одоогийн байдлаар тус гүүрний бүх ажил
дууссан бөгөөд гүүрийг туслах замуудтай холбох ажил үргэлжилж байна.
Хамгийн гол нь гүүртэй залгаад зам засвар ажил хийгдэж байгаа ба тэр нь
гүүрийг нээхэд хүндрэл учруулж байгаа юм.

Нарны гүүрийн ажил аравдугаар сарын 25-нд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан билээ. Харин одоогийн байдлаар тус гүүрний бүх ажил дууссан бөгөөд гүүрийг туслах замуудтай холбох ажил үргэлжилж байна. Хамгийн гол нь гүүртэй залгаад зам засвар ажил хийгдэж байгаа ба тэр нь гүүрийг нээхэд хүндрэл учруулж байгаа юм.
Хотын дарга Э.Бат-Үүл "Хугацаанаас нь өмнө нээх талаар бодож үзээч" гэсэн хүсэлт ирүүлсэн учраас зам засварын ажил гүйцэтгэж байгаа компаниудтай ярилцаад аравдугаар сарын 15 нээхээр болжээ.
Гүүрийг барихдаа 30 см дутамд индүүдэж, тохиромжгүй хөрстэй газрыг 1.5 м ухаж аваад оронд шороо хийж индүүдсэн байна. Бороо ихтэй байсан, Хөгжлийн банкны санхүүжилт тасарсанаас гүүртэй үргэлжилж байгаа зам засварын ажил саатсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг санхүүжилтийг шийдэж өгчээ.
Ц.Болор