
Энэ оны спортын онцлох үйл явдлын нэг Лондон 2012 зуны XIV паралмпийн наадам өнгөрсөн шөнө хаалтаа хийлээ

Энэ оны спортын онцлох үйл явдлын нэг Лондон 2012 зуны XIV паралимпийн наадам өнгөрсөн шөнө хаалтаа хийлээ. Хаалтын ёслолын ажиллагаанд Coldplay хамтлаг, рэппер Jay-Z, дуучин Рианна нар оролцсон байна. “Галын фестиваль” нэрийн доор болж өнгөрсөн хаалтын ёслолын шоу тоглолт маш сонирхолтой болсон бөгөөд паралимпод оролцсон 165 орны 4200 тамирчид бүгд талбай дээр гарч ирэн олимпийн галд хүндэтгэл үзүүлжээ. Сонирхуулахад, Паралимпийн наадмыг 2,7 сая хүн цэнгэлдэхэд очиж үзсэн, цэвэр ашиг нь 70 сая ам.доллар болсон гэсэн тооцоо гарчээ. Паралимпийн дараагийн наадам 2016 онд Бразилийн Рио де Жанейрод болно.
Д.Ундрах 24tsag.mn