зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэгээн хутагт Сан Мён Мүүнийг хүндэтгэн дурсахуй

2012-9-10
0
ЖИРГЭХ
Дэлхийн Эв Нэгдлийн Хөдөлгөөнийг үндэслэгч, Гэгээн хутагт Сан Мён Мүүн 2012 оны 9-р сарын 3-ны өдөр 92 насандаа таалал төгсч, тэнгэрт халин одлоо.
   538555_466002216764471_2018736497_nДэлхийн Эв Нэгдлийн Хөдөлгөөнийг үндэслэгч, Гэгээн хутагт Сан Мён Мүүн 2012 оны 9-р сарын 3-ны өдөр 92 насандаа таалал төгсч, тэнгэрт халин одлоо.
Нийгэм, улс төр, шашин болон бизнесийн салбарт нэр нөлөө бүхий Дэлхийн хэмжээний удирдагч хэмээн хүндлэгддэг Доктор Сан Мён Мүүн нь бага наснаасаа эхлэн даян дэлхийд энх тайвныг бий болгох, хүн төрөлхтөнд аз жаргалтай амьдрах замыг эрж хайн, хувь хүний сайн сайхан амьдрал, нийгмийн эрүүл тогтолцоо болон дэлхийн улс үндэстнүүдийн   хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, ертөнцийн зүй тогтлын мөн чанарыг таниулан,  түгээн дэлгэрүүлэхийн төлөө   насан туршийн амьдралаа  зориулж ирсэн билээ.

Доктор Сан Мён Мүүн 1920 онд Хойд Солонгос Улсын нэгэн бяцхан тосгонд төржээ. Тэрбээр 16 насандаа “Өөрийг чинь цаг ямагт үзэн яддаг хүн байсан ч түүнийг үхэн үхтлээ хайрла” хэмээн бичиж байсан байна. Хүнийг хайрлан нигүүлсэх үзэл  баримтлал, үйл хэргээ  1954 оноос  бусдад хуваалцан түгээж, хүн бүхний хүсэн хүлээж буй сайн сайхан үндэстэн  дэлхийн төлөөх   аугаа үйлсээ  картонон цаасаар  барьсан байшинд   эхлүүлж байжээ. Хүйтэн дайны үед коммунизмын эсрэг энхийн үйлсийг идэвхитэй өрнүүлж, олон улсын болон шашин хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнэ     сайн сайхны төлөө  тасралтгүй 60 гаруй жилийн хугацаанд   өөрийн  амьдралаа  зориулсаар  иржээ.  Дэлхийг тойрох илтгэлийн аяныг олон удаа хийсэн бөгөөд Хүндэт Мүүн дэлхийн энхтайван, аз жаргал, хайр энхрийлэл дүүрэн гэр бүл, энх амгалан  нийгмийн төлөөх олон байгууллагыг үүсгэн байгуулж, дэлхийн олон удирдагч тэр дундаа коммунист орон болох ЗХУ-ын удирдагч асан Михайл Горбачев болон Хойд Солонгосын Ким Ир Сен нартай уулзаж, дэлхий улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд түүхэн үүрэг гүйцэтгэж байснаараа дурсагддаг.
538555_466002216764471_2018736497_n
538555_466002216764471_2018736497_n

“Хүндэт Мүүн нь дэлхийн түвшний энхийг бүтээгч, зөрчилдөөнт бүхнийг эвлэрүүлэн нэгтгэгч агуу хүн болон гарч ирсэн юм” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Александр Хэг үнэлэн, “Тэр бол дэлхийн энхтайван, аюулгүй байдлын төлөө шашин хоорондын зөвшилцөл, хамтын ажиллагааг бий болгогч гол түүчээ нь байж ямар ч хүмүүсийн хооронд харилцан ойлголцлыг бий болгож чаддаг” хэмээсэн билээ.   “Доктор Мүүн бусдыг хайрлах, бусадтай хуваалцах сэтгэлд хязгаар үгүй гэдгээрээ, бусдын төлөө өөрийгөө золиослох, зовлон зүдгүүрийг даван туулах тэвчээрт хязгаар үгүй гэдгээрээ, бусдад үйлчлэх, бусдын төлөө зориг шулуудах сэтгэлд хязгаар үгүй гэдгээрээ, нэн ялангуяа энэ бүгдийг аль нэг гэр бүл, овог аймаг, үндэстний төлөө биш харин бүхий л хүн төрлөхтний төлөө зориулсан гэдгээрээ мөнхөд дурсагдах болно” гэж Энэтхэг Улсын Гадаад Харилцааны Сайд асан, Элчин Сайд К.В.Ражан тэмдэглэжээ.
  Доктор Мүүний амьдралын философи, үзэл сургаалийг хүлээн авах хандлага дэлхий дахинаа янз бүр байсныг тэрбээр 2009 онд хэвлүүлсэн “Энхийг хайрлагч дэлхийн хүмүүн” дурсамж намтартаа “Намайг шуугиан таригч хэмээдэг. Миний нэрийг хэлэх төдийд л асуудал үүсч эхэлдэг” хэмээн өгүүлсэн байдаг. “Дэлхий нийтээрээ миний нэрийг дуртай зүйл бүртэйгээ хардан холбож шүүмжилдэг, намайг үгүйсгэдэг, намайг хар бүхнээр буддаг. Гэтэл тэдний ихэнхи нь миний хэлж байгаа, миний хийж байгаа зүйлийг сонирхож үзээ ч үгүй байдаг. Тэд зөвхөн намайг эсэргүүцэхийг л эрмэлздэг. Гэсэн хэдий ч, өнөөдөр миний зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч гомдол, шарх үлдээгүй... Жинхэнэ хайр гэдэг бол хэн нэгэнд өгснөө, уучилснаа, хайрласнаа ч мартдаг, дахин өгөөд дахин өгснөө ч мартдаг харамгүй хайр юм” хэмээн сэтгэлээ уудалсан байдаг.
  Хүндэт Сан Мён Мүүн, хүнд Бурханаас заяагдсан бүтээгч байх эрх чөлөөг хайрладаг бөгөөд тэр ч үүднээсээ чөлөөт ертөнцийн хүмүүсийг шударга үнэний тухай, ёс суртахууны үнэт зүйлсийн талаар дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч уриалдаг, өөрийнхөө үйлдлээр манлайлдаг байв. Тэрбээр энэхүү хүслийнхээ илэрхийлэл болгож хэвлэл мэдээллийн олон байгууллага байгуулж, сэтгүүлчид, нийтлэлчдийг цаг ямагт дэмжиж ирсэн юм. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Латин Америк, Европ, Африкийн олон оронд өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин, сэтгүүл, электрон, дижитал хэвлэлүүд, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулсан юм. Монгол Улсад ч мөн ардчилсан шинэ нийгмийг байгуулах анхны он жилүүдэд Монголчуудын хүсэлтээр хэвлэлийн үйлдвэрийг буцалтгүй тусламж болгон бэлэглэж байсан нь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн тус хүргэснийг холбогдох хүмүүс дурсан ярьдаг билээ. Тэрбээр 2005 онд Монгол улсын Засгийн газрын урилгаар манай оронд ирж, бат бэх гэр бүл, энх амгалан нийгэм, энхтайванаар дүүрэн дэлхийн тухай үзэл сургаалаа Монголчуудтай хуваалцаж байсан билээ.  
  538555_466002216764471_2018736497_nХүндэт Мүүн мөн усан онгоцны үйлдвэр, хүнд машин механизм, уулын чулуу, хүнс, загас болон далайн бүтээгдэхүүн, компьютер програм хангамж, эм, эрүүл мэнд, урлаг соёлын байгууллагуудыг БНХАУ, БНАСАУ болон бусад оронд үүсгэн байгуулжээ. 1992 онд түүний мэдэлд шилжсэн АНУ-ын Конектикут мужийн Бриджпортын Их сургуульд манай орны олон мэргэжилтэн тэтгэлгээр суралцаж, зах зээлийн эдийн засгийн анхны боловсролыг эзэмшин, эдүгээ Монгол Улсын тэргүүлэх салбаруудад ажиллаж байна.
Хүндэт Мүүн бусдад “Миний энхийн төлөвлөгөө маш энгийн бөгөөд энэ нь хувь хүнээс эхэлдэг. Хамгийн түрүүнд бид Бурхантай энх амгаланг бий болгож, дараа нь эргэн тойрны хүмүүстэйгээ энх амгаланг тогтоож чадсанаар эцэст нь дэлхийд энх тайвныг бий болгож чадна” гэж үзэл санаагаа хуваалцаг.  Тэр ч үүднээс олон улсын хэмжээнд залуучуудын, хөгжлийн, боловсролын болон сайн дурынхны байгууллагуудыг үүсгэн байгуулж, дэлхийн энхтайвны, гэр бүлийн, шашин хоорондын хамтын ажиллагааны сэдвүүдийг хөндсөн хурал, чуулгануудыг дэмжин санхүүжүүлж  байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеральд Форд, Жорж Буш нар хүрэлцэн ирж үг хэлж байсан нь тэрхүү үйл ажиллагааны өргөн цар хүрээ, ач холбогдлыг дэлхий дахинаа харуулсан хүндэтгэл байв. Түүний байгуулсан Эв нэгдлийн сүмийн нэрд гарсан үйл ажиллагаануудын нэг болох ариун гэрлэх ёслол нь гэрлэлтийн ариун бөгөөд тэнгэрлэг ач холбогдлыг өндөрт өргөсөн арга хэмжээ болдог бөгөөд уг ёслолд Хүндэт Мүүнд сайн дураараа хүсэлт гарган заяаныхаа хань ижлийг сонгуулан шинээр гэр бүл бологсод, олон жил ханилан амьдарсан гэрлэгсэд, бие биедээ үнэнч байх дахин тангараг өргөх хүсэлтэй хосууд оролцдог юм. Энэхүү ёслолд дэлхийн бүх улс орны үндэстэн бүрийн 400 сая хос оролцсон байна. Энэхүү ёслолын ач холбогдол нь бат бэх тогтвортой гэр бүлийг үүсгэх, улмаар аливаа улс үндэстний тулгын чулуу нь бие биедээ үнэнч, аз жаргалтай гэр бүл, ийм гэр бүлүүд энх амгалан нийгмийг, энх амгалан нийгэм нь  дэлхийн энхтайваныг тогтоодог гэсэн үзэл санаанд төвлөрдөг бөгөөд дэлхийн гэр бүл судлаачид “Энэхүү үзэл санаа нь улс орны  үндэсний аюулгүй байдалд бодитой хувь нэмэр оруулдаг” хэмээн үнэлдэг юм.

1980-аад оны үед Хүндэт Мүүн коммунизмын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд коммунизмыг ялах цорын ганц арга бол Бурханы оршин тогтнолыг батлах хэрэг юм гэж үзэж байв. Тэрбээр Марксизмын алдаа төөрөгдлийг шүүмжлэхийн зэрэгцээ Бурхан хэрхэн хүн төрөлхтний түүхийг удирдан чиглүүлж ирсэн талаархи үзэл баримтлал бүхий “Коммунизмыг Ялах Онол”-оо боловсруулсан юм. Тухайн үед коммунизмын гарт орох аюул нүүрлээд байсан улс үндэстнүүдийн үндэсний аюулгүй байдлын бодлогод санал зөвлөмж өгч, 1986 онд Олон Улсын Аюулгүйн Зөвлөлийг байгуулж, АНУ, ЗХУ, БНХАУ болон бусад улс орны улс төрчид болон тэргүүлэх геополитикийн эрдэмтэд, шинжээчдийг хамруулсан чуулга уулзалтуудыг зохион байгуулж байжээ. 1989 оны Берлины хана нурсан, 1991 оны 4-р сард Зөвлөлтийн Холбоо таран бутарсныг “Бурханы авралын үйл ажиллагааны үр дүн” хэмээн тодорхойлж, энэ үзэл санаагаа ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевтай 1990 оны 4 сард, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сентэй 1991 оны 12-р сард уулзахдаа хэлж байжээ. Тэрбээр өөрийн дурсамж намтартаа “Хойд Солонгостой онцгой харилцаатай байж чадаж байгаа нь ганцхан итгэлцэл” гэж бичсэн байдаг бөгөөд “Түүний дэргэд эцэг Ким хүү Ким Чен Ирдээ “Хоёр Солонгосын нэгдлийн үйл хэргийг шийдэхдээ заавал Хүндэт Мүүнтэй зөвлөлдөж байгаарай гэж захиж байсан, түүнээс хойш хүү Ким жил бүр түүний төрсөн өдрөөр онцгой бэлэг илгээдэг тухай” дурьдсан байдаг.

   Хүндэт Мүүн хэдийгээр хүйтэн дайны төгсгөлийг баяр хөөртэйгээр угтаж авсан ч цаашид “Оюун санааны соёлын сэргэн мандалт”-ыг бий болгох ёстой хэмээн дараагийн зорилгоо тодорхойлж байжээ. Энэ тухайгаа 1992 онд “Чөлөөт улсуудын нийгмийн үзэгдлүүд нь коммунизмын хор хөнөөлөөс дутахааргүй зүйлүүдийг харуулж байна... материаллаг гуманизмын философи, хэрээс хэтэрсэн индивидуализм ба хувиа хичээх үзэл нь уг философийн эх ундрага юм” хэмээн болгоомжлуулан бичиж, “Ирээдүйн удирдагчид болох ёстой хэмээн бидний итгэл найдвараа тавьж буй залуучууд өнөөдөр 21-р зууны манлайлагчид байж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэм хэмжээнд эрүүл ухаанаа алдаж, ёс суртахуунгүй, садар самуун үйлдэл, хар тамхи ба гэмт хэргийн ертөнцөд живж байна” хэмээн сэтгэл зовнилоо илэрхийлж байв.  Тэрхүү “гаж урсгалыг” зөв гольдрилд нь оруулахын тулд Хүндэт Мүүн залуучуудад зориулсан олон төрлийн байгууллагуудыг үүсгэн санаачилж, Дэлхийн Урлаг Спортын Их Наадам, Бяцхан Тэнгэрийн Элчүүдийн Урлагийн Ордон, Хөлбөмбөгийн мэргэжлийн клубууд, Вашингтон дахь Кировын Балетын Академи зэрэг урлаг, спортын байгууллагуудыг олноор байгуулжээ. 1997 онд тэрбээр “Жинхэнэ залуу хүний жинхэнэ хайрыг төвөө болгосон эрхэм дээд даалгавар нь ёс суртахууны доройтол болон хоосролыг өөгшүүлж буй зүй бус үйлдлүүдээ дур зоргоороо тавин самуурахын эсрэг тэмцэх эсэхээс хамаарч, хүн төрөлхтний устан үгүй болох эсвэл амьд үлдэх хувь заяа шийдэгдэх болно” хэмээн онцолж байжээ.

   Доктор Мүүн олон улсын энхийн төлөөх чармайлтаа эрдэмтэд болон шинжлэх ухааны салбарт хүртэл таниулж олон хүнд энэхүү үзэл бодлыг хүргэн дэлгэрүүлсэн байдаг. 1972 онд Шинжлэх Ухааны Нэгдлийн Олон Улсын Чуулганаар гараагаа эхлүүлэн, 1973 онд Профессоруудын Дэлхийн Энхтайвны Академийг байгуулж, 1987 онд Дэлхийн Энхтайвны Дээд Зөвлөл, 2005 оноос Ертөнц Дахины Энхтайвны Холбоогоор дамжуулан эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, орон нутгийн манлайлагчдыг хамарсан хүмүүний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэдэн мянган чуулга уулзалт болон форумуудыг санаачлан зохион байгуулж байв.

   Тэрбээр агуу бүтээгч хүмүүн байсан бөгөөд 1981 онд Токио болон Лондон хотуудыг холбох Олон Улсын Энхтайвны хурдны зам байгуулах саналаа дэвшүүлж, улмаар замын ажлыг эхлүүлж, 2005 онд Аляскаас Орос руу үргэлжлэх гүүр-тунелийн төслийг танилцуулж байв.
Хүндэт Сан Мён Мүүний  сургаал, номлолын гол цөм нь Дэлхийн энхтайван байсан бөгөөд түүнийг цогцлоох  зорилгынхоо төлөө агуу том санаачилгаас эхлээд амьдралд хамгийн ойрхон бодитой ажлуудыг санаачлан хийдэг гайхамшигт хосолмол чанараараа дэлхий дахинд гайхагдан иржээ. Түүнд дэлхийн нэр хүндтэй олон их дээд сургуулиуд өөрийнхөө хүндэт докторын цолыг хүртээж байв.

“Зөвхөн өөрийгөө  бодож бүү амьдар. Өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө амьдрах ёстой. Өөрийн гэр бүлээсээ илүүтэйгээр хөршүүдийнхөө төлөө, өөрийн үндэстнээсээ илүүтэйгээр эх дэлхийнхээ төлөө амьдрах ёстой. Энэ дэлхий дээрх бүхий л нүглийн эх үндэс нь хүн өөрийгөө хамгийн түрүүнд тавьдгаас эхэлдэг. Хувь хүний өөрийгөө гэх хүсэл шунал нь эргэн тойрноо болон нийгмээ бүхэлд нь сүйрүүлж байдаг”. Энэ бол хүндэт Мүүний хүн төрөлхтөнд үлдээсэн сургаал.
 “Миний хамгийн сүүлчийн мөргөл бол энэ дэлхий дээрх хүн бүр шашны, үзэл суртлын болон арьс өнгө, нийгмийн гарал үүслийн хил хязгаарт үл баригдах энхийг хайрлагч дэлхийн хүн болон дахин төрөөсэй гэх мөргөл болой”. Энэ бол хүндэт Мүүний хүн төрөлхтөний төлөөхи залбирал.  
Хүндэт Мүүний үзэл санаа, сургаал, номлолыг ойлгон хүндэтгэдэг олон зуун сая хүн өнөөдөр хүндэт Мүүнийг дурсан санаж байгаа нь эргэлзээгүй. Түүнийг үдэх ёслол Сөүлээс 60 км-ийн зайд орших Гёнги мужийн Чон Пён цогцолборын Чоншим Энхтайвны Төвийн зааланд 9-р сарын 6-ны өдрөөс хоёр долоо хоногийн турш үргэлжлэн, түүнтэй салах ёс хийх юм.
538555_466002216764471_2018736497_n
   Нийгэм, улс төр, шашин, бизнесийн салбарт нэр нөлөө бүхий дэлхийн хэмжээний удирдагч, гэгээн хутагт,  доктор Сан Мён Мүүн таны дэлхийн энхтайваныг батжуулан бэхжүүлэхийн төлөөх үйлс, үзэл санаа, номлол сургаал бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхжин хоногших болно.


Монголын Эв Нэгдлийн Хөдөлгөөн
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК