Өнгөрсөн оноос олгож эхэлсэн Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 2012-2013 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан Б.Мэнд-Амар, "Этүгэн" дээд сургуулийн оюутан А.Ганхуяг нарт олголоо.Сурлага, хөдөлмөрөөрөө үеийнхнийгээ манлайлан шилдгээр тодорсон тэдний шагналыг өнгөрөгч амралтын өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардуулан өгчээ.
Ц.Болор



















































