Орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хогондоо” аяныг БЗД-ийн
нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээг энэ сарын
9-ний өдрөөс эхлэн 2013 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион
байгуулах гэж байна.
Орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хогондоо” аяныг БЗД-ийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн 2013 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна. Хогондоо аяны хүрээнд тус дүүргийн гэр хороолол, орон сууцны хороолол, аж ахуйн нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалтын далан суваг, гуу жалганы хог хаягдал, шарилжийг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх орчны ариун цэврийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийх юм байна.
Одоогоор Засаг даргын Тамгын газар болон сургууль цэцэрлэгийн багш ажилчид, хороод нийтийн эзэмшлийн зам талбай арслантай гүүрнээс Улиастай, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Зуун айлын гүүрнээс Цайз зах хүртэл, Дарь-Эх, Шархад Алтан–Өлгийн зам зэрэг 21 байршилд их цэвэрлэгээг зохион байгуулаад байгаа аж. Ингэхдээ хороо бүр дээр хогны машин ажиллаж 125 тонн хогийг ачиж тээвэрлэжээ.
Тус аяны хүрээнд зөвшөөрөлгүй газар ил задгай хог хаягдал асгаж байгаа байдалд шөнийн шалгалт хийх ажээ. Мөн хог хаягдал ихээр үүссэн газар болон ил задгай газар хог асгаж байгаа иргэдийн мэдээллийг дүүрэг дээр 452730 дугаарын утсаар авахаар болсон байна.
Ц.Болор



















































