Уг хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарчээ.

Уг хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Дашинчилэн сумын Хонхор нуур гэх газар оршин суух иргэн Б-ийн портер машинд гурван настай хүү нь тоглож байгаад түлхүүрээр нь машиныг хөдөлгөсөн байна. Улмаар машин хөдлөхөд машины хажууд тоглож байсан хоёр настай эрэгтэй Т-г дайрч, амь насыг нь хөнөөжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршин суух 23 настай эрэгтэй О трактортойгоо онхолдож нас барсан байна.
Б.Чимэг