
Олон нийтийн харилцаа холбооны нэг хэрэгсэл болж буй
www.twitter.com-ийн Монгол гишүүд буюу “жиргээчид” нэгдэн асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүдэд туслах
хандивын аян өрнүүлж эхэлснийг бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 14-нд "Гурван гал" худалдааны төвийн долдугаар давхарт байрлах “C&C loungе”-д 19.00 цагт “Jazz and Art” буюу хандив цуглуулах үдэшлэг зохиох юм байна. Үдэшлэгт бяцхан үрсийнхээ эрүүл энх болоод оюуны төлөө хөрөнгө оруулж, туслах сонирхолтой ямар ч “жиргээч” үнэ төлбөргүй орох боломжтой юм байна. Энэ үеэр хүүхэд хамгааллын төвийн хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж бэлтгэсэн үзүүлбэрээ танилцуулах бөгөөд туслах гэж байгаа хүүхдүүдээ бодитоор харах аж.
Мөн босоо хүлээн авалт буюу cocktail party болох ба үнэ төлбөргүйгээр хөтлөгч, дуучид, хамтлагууд ирэх юм.